Л.Мөнхбаясгалан: Л.Энх-Амгалан сайд аа, таны санаачилсан хууль бол нийгмийн хамгааллын эсрэг хийж буй террорист үйлдэл

Х.Есү
Өчигдөр 15 цаг 53 минут

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийсэн юм. 

Энэ үеэрээ тэрбээр, тус хуульд ажиллах хүчний квотыг хөндсөн заалт байхгүй гэдгийг онцлон, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Ц.Оюунгэрэл нарын хүмүүс мэдээллийг гуйвуулж байна хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Тэгвэл УИХ-ын Л.Мөнхбаясгалан уг хуулийн төсөлтэй холбогдуулан дараах мэдэгдлийг хийжээ. 

"УИХ-д гурвантаа сонгогдож, хоёронтаа сайдаар ажиллаж байгаа эрхэм гишүүн танд хаяглан дараах үгийг хүргэх учир байна. Та бол Монгол улсын Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд. “Хамгааллын” гэсэн тодотголтой сайд шүү. Тэгэхээр та монголчуудынхаа гэр бүл, хөдөлмөрийн зах зээл, нийгмийн баталгааг хамгаалж явах учиртай байх нь. Гэтэл таны өргөн бариад буй “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл дараах байдлаар монгол хүний эрх ашиг, хөдөлмөрийн зах зээлийн эсрэг , бүр цаашлаад Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа зөрчиж байна.

Өнөөдөр Монгол улс ажиллах хүчний хомдсолд орсон нь үнэн. Яагаад ийм байдалд хүрэв ээ. Тань шиг гурвантаа сонгогдож төрийн эрх мэдлийг авсан хүмүүс Монгол хүний төлөө, Монголын хөдөлмөрийн зах зээлийг хамгаалахын төлөө юу ч хийгээгүй учраас 220 гаруй мянган монгол хүн хүний нутагт дүрвэж ажил хийж ар гэрээ тэжээж яваа. Та өргөн барьсан хуулийнхаа үзэл санаанд “285 мянган ажиллах хүч хэрэгтэй” гэж дурдсан байсан. Таны гаднаас импортлохыг хүсч байгаа тэр тоо аргагүйн эрхэнд эх нутгаа, гэр бүлээ орхиод гарсан монголчуудын тоотой бараг тэнцэж байна. ТЭДНИЙ ТӨЛӨӨ ТЭДНИЙГЭЭ БУЦААЖ ЭХ ОРОНД НЬ АВЧИРАХЫН ТӨЛӨӨ ТА БОЛОН ТАНАЙ ЗАСГИЙН ГАЗАР ЯГ ЮУ ХИЙСЭН БЭ. ЮУ ХИЙХ ВЭ…

Монгол хүн яагаад Монголдоо сайхан амьдарч чадахгүй байна вэ. Монгол хүн Монголдоо л зовохын учир юу вэ. Монгол хүн эх орондоо ажиллаж амьдарч чаддаггүй харин харийн оронд очоод сайхан амьдарч чаддагийн шалтгааныг та хайсан уу. Энэ бүхэн энэ төрийн алдаатай бодлогоос үүдсэн гэдгийг өнөөдөр бүгд мэднэ.

Та бизнес эрхлэгчдийн эрх ашгийг их ярьж байна. Тэгвэл танай Засгийн газраас одоо хийх гэж буй ЕвроАзийн эдийн засгийн холбоотой байгуулах гэж буй Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг зүй нь та дэмжихгүй байх ёстой биш үү. Үндэсний үйлдвэрлэгчдээ 100, 100 мянгаар нь дампуурлын ирмэг рүү шидэх гэж буй энэ хэлэлцээрээ зогсоогооч гэж бизнес эрхлэгчид хэвлэлийн бага хурал хийлээ, Эдийн засгийн байнгын хороны даргатай уулзлаа. Та дуугүй л байлаа.

Сүүлийн үед эрхэм сайдыг дэмжиж байгаа зарим хүмүүс “Гадаадаас ажиллах хүч авчраад л Монгол улс хөгжих байсан юм.” гэцгээх болов. Тэд ганцхан сарын өмнө “Халамжаа зогсооё. Ажлын байр нэмж ард иргэдээ ажилтай орлоготой болгоё” гэцгээж байсан. Тийм бол монгол хүнийг ажлын байртай болгож эх оронд нь ажилуулах талаар юу хийв ээ… Юу ч хийсэнгүй. Харин одоо бүүр “Монголчууд ажил хийж чадахгүй. Оронд нь гадаадаас ажиллах хүч оруулж ирээд сайхан хөгжицгөөе” гэв. Үг үйлдэл үзэл бодол нь тэнгэр газар шиг ялгаатай ийм хүмүүсийн балгаар өнөөдрийн бодит байдал үүссэн юм аа. Монгол хүнийг төр засаг нь нохойноос дор үзчихээд улсаа хөгжүүлнэ гэж юу ярина вэ.

Эцэст нь би Л.Энх-Амгалан сайдаас асууя. Та Монгол хүн мөн үү. Та Монгол Улсын сайд мөн үү. Та Монгол Улсын Их хурлын гишүүн мөн үү. Мөн бол таны үндсэн үүрэг монгол иргэнээ эх орондоо ажилтай, орлоготой сайхан амьдруулах боломжийг бий болгохын төлөө оюун ухаанаа дайчлан ажиллах ёстой. Чадварлаг , боловсролтой, ухаалаг, хариуцлагатай олон монгол боловсон хүчин та нараас болоод эх орондоо ажиллаж, амьдарч, ахин дэвшиж чадахгүй чадахгүй харийн оронд дүрвэж яваа гэдгийг бүү март. Таны санаачилсан хууль бол Монголын гэр бүлийн элэг бүтэн байдал, хөдөлмөрийн зах зээл, нийгмийн хамгааллын эсрэг хийж буй терорист үйлдэл мөнөөсөө мөн. Эрхэм гишүүн та хуулийн төслөө оройтоогүй дээр нь татаж авна уу" гэв.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.84
    11 цагийн өмнө

    энэ тэнэг хүүхэн женкогийн гар хөл болж хуцах юм даа дарвалзаж байж өнөрөөгийн араас явав даа гадаад багш нар оруулж ирж байж англи хэлээр сурдаг юам байгаа биз дээ

    Хариулах
  • 71.205.4.58
    21 цагийн өмнө

    100000 undesnii uildverlegch manai ulsad baigaa gej uu?

    Хариулах
  • 103.168.34.119
    21 цагийн өмнө

    gishuun avgaid turiin bodlogo hamaagui, gants ezenii bodol tolgoid n gun shigeestei ym bn!

    Хариулах
  • 66.181.161.60
    Өчигдөр

    Ок

    Хариулах