Монголын дугуйн холбооны ерөнхийлөгчөөр Б.Гүрсоронзон сонгогдлоо

Zuv.mn
Өчигдөр 16 цаг 18 минут

Монголын дугуйн холбооны ээлжит их хурал энэ сарын 07-ны бямба гарагт хуралдаж, АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзонг ерөнхийлөгчөөр сонгожээ. Ерөнхий нарийн бичгийн даргаар Үндэсний шигшээ баг, "Алдар" нийгэмлэгийн дасгалжуулагч Т.Төгөлдөр ажиллахаар болсон байна.  

Монголын дугуйн холбоо өчигдөр албан ёсны цахим хуудсаараа дамжуулан тус холбооны Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгсөн Н.Болдхүү ЕНБ-ийн даргын албыг 11 жил хашсан З.Наран, Удирдах зөвлөлийн гишүүд, Ивээн тэтгэгчид, шүүгчид, дасгалжуулагчид, ахмадууд, дугуйчид, сонирхогч нарт талархал илэрхийлсэн байлаа.  

Монголын дугуйн холбооны баг тамирчдын амжилт Н.Болдхүү, З.Наран нарын үед эрс ахиж, ДАШТ-д багийн төрлөөр өрсөлдөж, олимпын наадамд эрхээ авч оролцох хэмжээнд очсон юм. Монголын дугуйн холбоо чансаагаараа өдгөө дэлхийд эхний 29, Азид эхний 3-т эрэмбэлэгдэж байгаа бөгөөд энэ өндөр эрэмбийг унагахгүй, улам дээшлүүлж ахиулах нь шинэ ерөнхийлөгч Б.Гүрсоронзон, ерөнхий нарийн бичгийн дарга Т.Төгөлдөр нарын гол зорилго болж байна.   

Монголын дугуйн холбооны ЕНБД Т.Төгөлдөр

Дашрамд, Монголын дугуйчид ирэх хоёрдугаар сард Тайландад болох Азийн АШТ-д амжилттай оролцохоор эрчимтэй бэлтгэж байгаа юм.  





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна