Монгол Улсад музейн салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Төрийн ордонд үе үеийн музейн салбарын ажилтан, албан хаагчид, эрдэмтэн судлаачид болон салбарынхан цуглаж өнгөрсөн 100 жилийн амжилт, ололт, алдаа дутагдлаа эргэцүүллээ.
Хүндэтгэлийн хуралдааныг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин нээлээ.
Тэрбээр: “100 жилийн өмнө музей хэмээх байгууллага Монгол Улсад үүсч, соён гэгээрэлд үнэтэй хувь нэмэр оруулж эхэлсэн билээ. Тэр цагаас хойш үндэсний үнэт өвийг цуглуулах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинд сурталчлах үүргийг биелүүлсээр өнөөдөртэй золгож байна.
Анх сүмийн барилгаас эхэлсэн музейн салбар 40 гаруй барилгатай болж, 336 мянга гаруй үзмэр, 1200 гаруй ажилтантай болж хөгжсөн нь үе үеийн музейчдийн зүтгэлийн үр дүн юм.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид Музейн тухай анхдагч хуулийг батлуулж, 16 хүртэлх насны хүүхэд музейгээр үнэ төлбөргүй, хөгжлийн ялгаатай иргэд, ахмад настнууд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүллээ. Үүнээс гадна жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт иргэдийг музейн үйл ажиллагаанд үнэ, төлбөргүй хамруулах “Музейн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулж хэвшлээ.
Чингис хаан Үндэсний музей, орон нутаг судлах 2 музейг ашиглалтад оруулж, 4 музейн барилга угсралтын ажил дуусаад байна. Мөн музейн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн бүх музейн хамгаалалт, аюулгүй байдлын системийг бүрэн шинэчиллээ.
2019 онтой харьцуулахад музейн үзэгчийн тоо 40 хувиар өсөж, 1.1 саяд хүрсэн бол орлого 1.5 дахин өсөж 4.2 тэрбум төгрөгт хүрээд байна. Музейн салбарын ажилтан, албан хаагчдын тоо 2019 онтой харьцуулахад 12.5 хувиар өслөө.
Чингис хаан Үндэсний музейг National Geographic агентлаг 2024 онд заавал үзэх музейн нэгээр нэрлэсэн бол Францын Historia сэтгүүл “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг 2023 оны шилдэг үзэсгэлэнгээр шалгаруулсан.
Цаашид Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей, Археологи, угсаатны зүйн музейг ашиглалтад оруулж, музейг бүс нутгийн төдийгүй олон улсын түвшинд хөгжүүлэхээр зорьж байна.
Монгол үндэстний үнэт зүйлсээ хадгалж хамгаалах, судлан шинжлэх үйлсэд амжилт хүсье” хэмээв.
100 жилийн ойн хүндэтгэлийн хуралдаанд улс орон нутаг, төр хувийн хэвшлийн музейн 700 гаруй төлөөлөгчид эх орны өнцөг булан бүрээс хуран цуглав.
Үүний араас Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл нар “Монголын музейн 100 жил шинжлэх ухааны оролцоо”, ССАЖЗЯ-ны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн “Музейн хөгжил: Бодлого ба чиг хандлага” сэдэвт илтгэлийг танилцууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.93.84
ямар гоё харагдаж байнаа сайн ажиллаж байгаа шүү баяр хүргэе
Хариулах66.181.186.65
Зөв шүү Номин чи энэ мэтээр ажилла тэр Яармагт байгаа чиний сургуулиас би татвар авна шүү аавыгаа машинаараа хүн дайрч алж болохгүй гэж хэлээрэй
Хариулах