Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.
Н.Учрал: "Орано майнинг компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, мөн стратегийн төрийн эзэмшлийн ордын 34 хувийг АМНАТ-аар орлуулах их хурлын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Хэрвээ төрийн эзэмшлийн хувь хэмжээг тусгай АМНАТ-аар орлуулсан ч бай, эсвэл бүтээгдэхүүн хуваахаар орлуулсан ч бай тэр үр өгөөж нь иргэдийн хуримтлалын дансанд ордог байх зохицуулалтыг тусгаж өгч байна. Энэ нь хадгаламж хэлбэрээр хадгалагддаг байна.
“Орано майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ жишиг болсон гэрээ гэж ойлгож болно.
"Францын “Орано майнинг” компани ураны төсөлд эхний удаа 500 сая ам.долларын хөрөнгө оруулна. Монгол Улс нэг ч хөрөнгө мөнгө гаргахгүй. Харин төслөөс 51 хувийн ашиг хүртэнэ.
“Орано майнинг” компанийн хэрэгжүүлэх ураны төсөлд ажиллах хүчний 90 хувь нь монгол ажилтан байна. Хөрөнгө оруулалтын гэрээг 20 жилийн хугацаатай байгуулна. Монгол, Францын хамтарсан ураны төслийг хэрэгжүүлснээр цаашид Атомын цахилгаан станцтай ч болох боломжтой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.71.101.71
Зайлаа түрүүчээс нь ухуулаад ард иргэдэд ноогдсон юууч алга Францын Оранааг зайлуул
Хариулах66.181.161.140
70: 30 гэрээ baiguulj bolohgui африкт бас л шулж шулж сая сая дахин гэрээ байгуулж байсан .. итгэх л хэцүү л бна
Хариулах122.201.31.78
Монгол улс юу ч гаргахгүй гэж хуцаад орд газраа гаргаж байна шдээ тархиэы тцраал чинь
Хариулах