Э.Батшугар: Санхүүгийн сахилга баттай, зээлээ хугацаанд нь төлдөг иргэд барьцаагүйгээр зээл авах боломжтой болно

Х.Есү
22 цаг 55 минутын өмнө

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн барьсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Э.Батшугараас зарим зүйлсийн талаар тодрууллаа.

Э.Батшугар:  "Хамгийн гол нь энэ хууль өргөн баригдснаар бидний хэлж сурснаар хар жагсаалт гэх санхүүгийн ял бүрэн алга болж байгаа гэж ойлгож болно. Зээлээ цагт нь төлдөг, хариуцлагатай иргэдийг урамшуулдаг систем рүү орж байгаа юм. 

Ямар байдлаар урамшуулах вэ гэхээр зээлийн хүү нь бага, урт хугацааны, дээрээс нь нэмээд барьцаа хөрөнгө шаардахгүйгээр зээл авах боломжийг нь олгож өгнө. Мөн ипотекийн зээл авахдаа заавал урдчилгаа мөнгө төлдөг байдал алга болно. Нэг ёсондоо санхүүгийн систем өөрөө онооны систем рүү орж байгаа юм" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.206
    15 цагийн өмнө

    зөв асуудлыг хөндсөн байна. дэмжих ёстой. Олон улсын жишиг

    Хариулах