Т.Даваадалай: Автомашины дугаар олголт ил тод болсон учраас дамлан зарах асуудал зогссон

Х.Есү
Өчигдөр 15 цаг 23 минут

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар "Авто тээврийн бүртгэл, хяналтын төв" ОНӨААТҮГ-ыг байгуулах тухай зэрэг хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ үеэр Нийслэлийн засаг даргын эдийн засгийн хөгжил дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдээлэл өглөө. 

Т.Даваадалай: "Өмнө нь автомашины дугаар олголтыг Авто тээврийн үндэсний төвөөс олгодог байх үед хязгаарлалт, шалгуур үзүүлэлт тогтоодоггүй байсан. Тиймээс иргэд, ченжүүд автомашины дугаар олноор нь авч дамлан борлуулдаг байсан. 

Тээврийн хэрэгслийн дээд хязгаар тогтоосноор шалгуур үзүүлэлтийг тогтоосон. Уг шалгуур үзүүлэлтийг цахим санд нээлттэй ил тод байршуулсан учраас автомашины дугаар дамлах асуудал зогссон. Үүнд эрх мэдэлтэй хүн ч оролцох боломжгүй болсон. 

Нийслэл хотын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд түгжрэлээс үүдэн нийгэм болон иргэдэд гарсан алдагдсан боломжийг багасгах зорилгоор Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль батлагдсан" гэлээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.92
    19 цагийн өмнө

    Дугараа хэзээ олгож эхлэх юм бэ

    Хариулах
  • 202.126.88.181
    21 цагийн өмнө

    Ичэхгүй худал ярих юмаа

    Хариулах
  • 66.181.160.113
    23 цагийн өмнө

    Yaj olgoh ym boloo

    Хариулах