Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Хотын дарга Х.Нямбаатар Эрчим хүчний асуудалтай холбоотойгоор "50 мВт-ын батарей станц энэ сарын 1-нд ашиглалтад ороод, улсын комисс хүлээгээд авсан. Багануур дүүрэгт баригдсан 50 мВт-ын станц маань оргил үеийн ачааллыг хуваалцаж байгаа.
Мөн өчигдөр 09.00 цагт Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 мВт-ын нэгдүгээр блокын эхлээд сүүлийн 26 цаг галлагаа хэвийн үргэлжилж байна.
Галлагааны процесс цаашид хэвийн үргэлжлээд синхрон гэдэг үйл ажиллагаа явагдвал шинэ он солигдох мөчид цахилгаан хязгаарлалт хийхгүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна