Х.Нямбаатар: Хоёр түвшний зам барихаар тендер зарласан

Х.Есү
Өчигдөр 14 цаг 45 минут

Хотын дарга Х.Нямбаатар цаг үеийн зарим асуудлын талаар мэдээлэл өглөө. 

"Автобус нь 1-р эгнээгээрээ зорчих боломжгүй түгжрэл үүсчихээд байна. Хуучин замуудаа шинэчлэхээс гадна бид нэмж зам барих хэрэгтэй байна. Тийм учраас хоёр түвшний замаа барихаар тендер зарласан. 

Жишээлбэл Хөх хот 10-аад жилийн өмнө маш их түгжрэлтэй байсан. Энэ асуудлыг хоёр түвшний зам барьснаар шийдсэн. Гэхдээ оргил цагаар заримдаа түгжирч байгааг хотын дарга нь хэлсэн" гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.74
    1 цагийн өмнө

    Уул нь метро, дүүжин тээвэр энээ тэрээ гэж байсанаас хоёр түвшний огтлолцолтой замчинь зөв дөө. Гээд яахав Нямбаатарын үед УБ хотын замын дэд бүтэц сайжирах нь дээ.

    Хариулах