Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.25) “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өргөн барилаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан бөгөөд тус хуулийн 10 дугаар зүйл, Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 72 дугаар тогтоолд төмөр замын тээврийн үйл ажиллагаатай холбоотой хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байхаар заасан. Гэвч УИХ-ын 13 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газар тусгагдаагүй орхигдсон байна. Гэтэл сүүлийн 10 жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо өсжээ. 2023 оны байдлаар төмөр замын ачаа тээвэр 36.1 сая тонн болж, 15 000 хүн 1115 км замыг хариуцан ажиллаж байна. Түүнчлэн, ойрын үед хэрэгжихээр болсон төмөр замуудтай нийлээд 4200 км сүлжээ бий болж, ажиллах хүчин 50 000 болох тооцоо гарсан талаар Зам, тээврийн сайд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан онцлов.
Тиймээс өсөн нэмэгдсээр буй төмөр замын тээврийн хэрэгцээг хангах, өргөжүүлэх, судалгаа, шинжилгээ, технологи, инновацыг нэвтрүүлэх хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг буюу Төмөр замын газар байгуулах шаардлага үүссэн талаар тогтоолын төсөл санаачлагч танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Хуваалцах:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.37
ug n UBTZ buh ueiin ajlaa sn guitsetgej irsen ym , odoo MTZ geed busdiin hooliig huvaaj iddeg meregchinguud heden jil yvj irsen , deer n buur nemeed ymar ymaa hiih baramnuud ulsiin mungu ideh geed bn uu ? bolivol deer shuu !
Хариулах95.223.74.81
Бас нэг төрийн нэртэй хүнд суртлын байгууллага байгуулж яах гээд байгаа юм бэ Одоо чинь яамдууд бодлого боловсруулж хэрэгжүүлэхийг зорихоо болиод бүр тендер хүртэл зарлаж аж ахуйн ажил хийдэг болоо биз лээ иймд заавал бас аж ахуйн ажлыг нь хариуцдаг илүү нэгж хэрэггүй байх аа
Хариулах