ЧУУЛГАН: Мега төслүүдийг хэлэлцэж эхэллээ

Х.Батсайхан
Өчигдөр 11 цаг 30 минут

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар есөн асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал,

-Монгол Улс, БНХАУ-ын хооронд Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.

-Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэх эсэх

-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг АМНАТ-өөр орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-аар яралтай хэлэлцэх эсэх

-“Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нарын 101 гишүүн 2024.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлт /Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/

-Монгол Улс, БНХАУ-ын хооронд Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулна

-Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулна

-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг АМНАТ-өөр орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-аар яралтай хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулна

-“Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.

Улмаар дээрх бүх асуудлуудыг хэлэлцэхийг зөвшөөрч, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод хуваарилж, чуулган түр завсарлаад байна.

Завсарлахын өмнө УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дээрх хэлэлцээр, хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг Байнгын хороод дээр удахгүй тул гишүүдийг хол явалгүй байж байгаад чуулгандаа оролцохыг сануулсан юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна