Ц.Туваан: Талуудын хооронд маргаан гарвал Сингапурын Арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ

Zuv.mn
Өчигдөр 16 цаг 00 минут

Монгол Улс, БНХАУ-ын хооронд Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ө.Шижир хэлэлцээр байгуулсан талуудын хооронд маргаан гарвал хэрхэн шийдвэрлэнэ гэж хэлэлцээрт тусгасан талаар асуусан. Энэ асуултад Ажлын хэсгийн ахлагч, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Талуудын хооронд маргаан гарвал Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх ёстой. Сингапурын биржээр асуудлыг шийдвэрлүүлэх талаар хэлэлцээр туссан байгаа” гэж хариуллаа.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна