Чуулган өндөрлөлөө

Zuv.mn
Өчигдөр 22 цаг 04 минут

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Хуралдааны төгсгөлд 

“Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг сорхон баталлаа. Санал хураалтад 105 гишүүн оролцож, 69 гишүүн зөвшөөрч, 36 гишүүн татгалзав.

Үүнээс гадна,

-Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэх эсэх,  хамт өргөн мэдүүлсэн Ашиг малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд,  

-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-аар яаралтай хэлэлцэх эсэх асуудлыг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Одоо Эдийн засгийн байнгын хороо үргэлжлэн хуралдаж байна. 

Чуулганы нэгдсэн хуралдаан маргааш өглөө 10.00 цаг эхэлнэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна