Н.Номтойбаяр: Хамтарлаа гээд бие биенийхээ булхайг хаацаалж болохгүй

Х.Есү
2024/12/27

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, хариулт авав. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: "Бид өөрсдөө хэлсэн ярьснаасаа буцаад, тухайн бодлого шийдвэрийг байнга өөрчлөөд, өөрөөр хэлбэл хулхидаж, зальдсаар яваад 10 жилийн дараа үнэнтэй нүүр тулж байна. 

Энэ нөхцөл байдлаас гарах хоёр арга зам харагдаад байгаа юм. Нэгдүгээрт, яагаад ийм нөхцөл байдалд хүрэв гэдэг асуудлыг эргэж харж, хариуцлага тооцох асуудлыг ярих хэрэгтэй. Хамтарлаа гээд бие биенийхээ булхайг хаацаалж болохгүй. 

Ер нь ийм хүнд нөхцөл байдалд яагаад хүрэв гэдгийг бид шаардаж, хариуцлага тооцож явах л хэрэгтэй" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна