Утааны асуудлаар нээлттэй сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ.
Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж байгаа аж.
Ж.Чинбүрэн: "Бид утааны сонсголыг хоёрдугаар сарын 3,4-нд товлосон. Олон нийтийн мэдэх эрхийг хангах зорилгоор бид энэ сонсголыг хийх гэж байна.
Өнөөдөр утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрснийг та бид хэлүүлэлгүй мэдэж байгаа. Бид сонсгол болохоос өмнө дөрвөн удаагийн дэд хэлэлцүүлэг явуулахаар төлөвлөсөн байгаа.
1. Утаа-хүний амьд явах эрх, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар
2. Утаа-зуух түлшний стандарт
3. Утаа- хяналт хариуцлагийн асуудлыг ярилцана
4.Утаа-эрх зүйн орчин дахь бодлого шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт зарцуулалтын асуудлыг олон нийтэд ил тод болгоно.
Улаанбаатарын уушги бүхэн хохирсоор байна. Улс орон даяар түүхий нүүрс түлэхийг эгнэгт халах шийдвэр гаргах, сайжруулсан нэртэй боловч, муужруулсан түлшийг шинжлэх ухааны үндэслэл, хөдөлшгүй баримтаар нотлохыг зорьж байна.
Утаанаас гаргах 1500 гаруй шийдэл, хувилбар байдаг юм байна. Хамгийн үр дүнтэй, бодитой нь орц гарцыг эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтэд суурилуулж, санал болгуулахыг зорьж байгаа. Ийм хэлэлцүүлгийг хийхийг хүсэж байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.191.196
Энэ хүн ч хэцүү дэ
Хариулах