Г.Лувсанжамц: Хархорум хотын даргад ямар их эрх өгсөн юм бэ, ийм шаардлага байгаа юм уу

Х.Батсайхан
2024/12/27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр Д.Лувсанжамц гишүүн “Гурван асуулт байна. Нэгд, хот байгуулж байгаа зорилго дээрээ шууд “Бүсийн төв болно” гээд заачихаж болоогүй юм уу. Тэгэхгүй бол энд төвлөрөл үүсэхгүй хот тэлэх боломжгүй болно. Хоёрт, бид сүүлийн жилүүдэд бараг 10-аад хот цаасан дээр барилаа. Багануурт “Оюутны хотхон”, сүүлд “Майдар сити” гээд. Тэднээс юу үлдсэн бэ гэвэл цаас л үлдсэн. Энэ алдааг давтахгүйн тулд яаж ажиллах юм бэ. Яаж ажил хэрэг болгох вэ.

Гуравдугаарт, Учрал сайд сая хэллээ, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хот байгуулна гэж. Тэр үнэн. Төр хот барина гэж байдаггүй. Хотыг хувийн хэвшил байгуулдаг. Төр оролцоод байсан юм байхгүй. Тэр нь алдаатай байсан зүйлс ч бас байгаа. Хэдий хэлэлцэх эсэх асуудал дээр ийм нарийн юм яримааргүй байгаа ч гэсэн асуухгүй бол болохгүй зүйлс байна.

Хувийн хэвшлийг дэмжинэ гэчихээд, хотын даргад ямар их эрх мэдэл өгчихөө вэ. Хаан суух гэж байгаа юм шиг заалтууд байна шд. Газар эзэмших, ашиглахыг хотын дарга олгоно, барилгын зураг, заварыг хотын дарга батална, архитектур төлөвлөгөөний даалгаврыг захирагч батална. Чөлөөт бүс, тусгай бүсийн үйл ажиллагааны орлогын таван хувийг хот нь аваад явчихна гэж байна шд. Хувийн хэвшил энийг зөвшөөрөх юм уу. Гадаад байтугай дотоод нь зөвшөөрөх үү.

Хөрөнгө оруулалтын тогтворжилтын гэрчилгээ олгоно гэж байна, энэ бас захирагч нь олгоно. Тэнд ажиллах хувийн хэвшлийн ААН-ийн оюуны өмчийг, ажиллах эрхийг нь хүртэл захирагч нь олгоно гээд ороод ирж байна шүү дээ. Ийм их эрх мэдэл олгох хэрэг байна уу” гэж асуув.

Н.Учрал сайд түүний асуултад “Гишүүний хэлдэг үнэн. Олон цаастай болсон нь үнэн. Улаанбаатар хотыг хувийн хэвшил л байгуулсан. Гэхдээ төрийн үүрэг юу байсан гэхээр, зохицуулж өгөх ёстой байсан. Гэтэл зохицуулж чадаагүй. Дундаа орсон. “Монголд бүтээе гэвэл юуг ч бүтээнэ. Бүтээхгүй гэвэл юуг ч бүтээхгүй” гэдэг үг гарсан шүү дээ.

Хархорумын хувьд, бусад хоттой зүйрлэшгүй. Чингис хааны бидэнд үлдээж өгсөн нэг том брэнд. Улаанбаатар шиг хоёр тийшээ биш, дөрвөн тал руугаа гарцтай юм билээ. Газрыг чөлөөтэй олговол сумын Засаг дарга нар нь олгоод замбараагүй юм болно. Г.Лувсанжамц гишүүнийг ажлын хэсэгт орж ажиллахыг урьж байна” гэж хариуллаа. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.160
    2024/12/28

    хархоринд эртний хэлбэр агуулгатай барилга барих, УБ шиг бетонон ширэнгэ болгохгүй газар зохион байгуулалтыг сайн хийх хувын хэвшилд төлөвлөлтгүй газар олговол бетонон ширэнгэ л барина сайн хяналт тавих хэрэгтэй

    Хариулах
  • 178.174.229.45
    2024/12/28

    UUL N MEDLEGTEI SAIHAN ZALUU HUN YUM YAGAAD ENE BUZRIIN ARDIIN NAMD ORSON BOLOO HARAMSMAAR YUMAA

    Хариулах