Израилийн тал эхний 90 палестин хоригдлыг суллалаа

Zuv.mn
9 цаг 20 минутын өмнө

Израиль-ХАМАС бүлэглэлийн хооронд байгуулагдсан гал зогсоох хэлэлцээр ням гарагт хүчин төгөлдөр болсны дараа Йерусалим тус улсын шоронгуудад хоригдож байсан 90 палестин хоригдлыг суллажээ.

Эхний ээлжид хүүхэд эмэгтэйчүүдийг суллах бодлого барьж байгаа бөгөөд эхний 90 хоригдлын 69 нь эмэгтэй, 21 нь өсвөр насны хөвгүүд байсан гэж ХАМАС бүлэглэл мэдэгджээ. Тэд Израилийн хууль хүчний байгууллагад саяхан саатуулагдсан бөгөөд шүүх хурал нь болоогүй, өөрөөр хэлбэл ял аваагүй байсан гэдгийг ВВС агентлагийн мэдээнд дурджээ.


Үүний өмнө ХАМАС бүлэглэл барьцаанд аваад байсан гурван израиль эмэгтэйг Израильд хүлээлгэж өгчээ. Дорон Штайнбрехер, Эмили Дамари, Роми Гонен хэмээх тэр гурван эмэгтэй хэлэлцээрийн хүрээнд суллагдсан анхны хүмүүс болсон аж.

Хэлэлцээрийн хүрээнд Израилийн тал 1900 орчим палестинчуудыг суллах бол ХАМАС бүлэглэл Израилийн 33 барьцааны хүмүүсийг суллана гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Гэр орноо орхин дүрвэсэн палестинчууд гэр орондоо ирж эхэлсэн. Мөн хүмүүнлэгийн тусламж ачсан машинуудыг Газа руу нэвтрүүлж байгаа бөгөөд эхний өдөр 630 машин нэвтрүүлжээ.  




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна