УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Узбекистан улс эрчим хүчний асуудлаа хэрхэн шийдэж байгаа туршлагыг хуваалцжээ.
Тэрбээр "2019 онд -20с хүрсэн их хүйтэн жил болж, Ташкент хот бүхэлдээ 14 хоног хөлджээ. Айлуудад нэгдсэн хийн дулаан очихгүй, иргэд тэсэхээ болиод хэд хоног зочид буудалд ч буухаас өөр сонголтгүй болж. Социализмын үеээс хойш эрчим хүчний салбарт ямар нэг шинэ бүтээн байгуулалт хийгдээгүйн зовлонг тэд нийтээрээ хүртэв. Сонголтгүй өөрчлөлттэй нүүр тулсан Узбекистан улс үнэ чөлөөлж, төрийн өмчит компаниудыг задалж, хөрөнгө оруулагчидад хувьцааг зарах, менежментийг шилжүүлэх замаар богино хугацаанд яаралтай хөрөнгө оруулагч нарыг татаж хөлдсөн дэд бүтцийг шинэчлэх ажилд оржээ.
Үүний зэрэгцээ хэрэглэгч нарт төлбөр тооцоо хийх ухаалаг урьдчилсан төлбөрт системийг бүтээв. Өнөөдөр дулаан, ус, цахилгааны хэрэглээг нэгдсэн аппликейшнээр хянахаас гадна урьдчилж төлсөн төлбөрөөс хэрэглээ суутгагддаг тул хэрэглээний төлөвлөлтөө иргэд цаг тухай бүрт хянах боломжтой болсон байна. Жишээ нь олон хоногоор хотоос гарах болсон үеүүддээ цахилгаан, дулаанаа хаах гэх мэт давуу тал иргэдэд үүсчээ.
Энэ шилжилттэй холбоотойгоор хөрөнгө оруулагч нар Узбекистанд олноор цугларч экспортын том төслүүдийг хэрэгжүүлж эхэлсний нэг гайхамшиг нь 3цент - нарны станцын мега төслүүд юм. Мөн ирэх жилүүдэд 3000 орчим жижиг усан сангуудыг үүсгэж, ундны усан санг бүрдүүлэхээс гадна эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх аж. Усан сангууд нь миний анхаарлыг илүүтэй татав.
Бага хэрэглээтэй, ядуу улс байх уу? Эсвэл их хэрэглээтэй баян улсын иргэд болох уу? гэдэг асуултыг тэд иргэддээ тавьж либералчлах бодлогоо зоригтой эхлүүлжээ. -20с эдний хувьд хот хөлдөөж, эдийн засагт нь их хэмжээний хохирол учруулсан бол Монгол улсын хувьд -40с хот хөлдвөл олон хүний амиар хэмжигдэх гамшгийг илтгэнэ. Иймд хөлдөхөө хүлээх биш, ухаалаг шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргах том сургамжийг Узбекистан улсаас авав.
Манай Монгол улстай харьцуулахад хүн ам их ч эдийн засаг нь одоо л нээлттэй болж, үсрэнгүй хөгжих хүлээлттэй байгаа нь бүх салбарт ажиглагдлаа. 2024 онд Монгол улс элчин сайдын яамаа энэ улсад байгуулсан нь цаг хугацааны хувьд маш оновчтой бодлого аж. Элчин сайд Батбаатарын цомхон чадварлаг багийнханд мөн энэ дашрамд амжилт хүсье.
Доголон Төмөр хааныг шүтдэг, 31 отог овог дунд Сартуул, Хонгирад, Жалайр овгууд байгаа нь Монголчуудтай түүхэн салшгүй холбоотойг илтгэнэ. Монгол хүний хувьд яалтачгүй эцэг өвгөдөөрөө бахархаж, ямар том газар нутгийг захирч, түүхэнд ямар том нөлөөлөл үлдээгээ вэ гэж Узбекистанд байх алхам тутамд бодогдов.
Эцэст нь эрчим хүчний реформыг бид УИХ дээр цаг алдалгүй эхлүүлж чадсан, гишүүд бодлогоор дэмжсээр байгаа. Олон шинэчлэлийн бодлогийг боловсруулж ажилласаар байна. Салбарын шинэчлэлийг эрх бүхий Эрчим хүчний яам, Монгол улсын засгийн газар харин хүчтэй хэрэгжүүлэх үүрэгтэй. Хүлээлтэнд хүрч чадах уу гэдэг харин өөр асуудал байсаар байна." хэмээн бичжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.70.44.46
Үнээ хэдэн төгрөгөөр яаж нэмэх талаар юу ч судлаагүй, харанхуйгаар хашгирсаар байж ЭрХүЗо Хорооны найруулсан хороор 300 хувь нэмэж ард, аж ахуйн нэгж, иргэдийг хохироосон, эргүүлж үнээ буулгахыг шаардаж байна,
Хариулах103.168.34.92
soliorold chini hemjee gej ym bhgui yu ? ohin mini .
Хариулах