“Насны хишиг“-ийн тэтгэмжийг маргааш болон 25-ны өдөр олгоно

С.Гандэлгэр
5 цаг 22 минутын өмнө

Монгол Улс 2017 оноос "Насны хишиг" хөтөлбөр хэрэгжүүлж Монголын уламжлалт баяр Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө ахмадуудад мөнгөн тэтгэмж олгож эхэлсэн билээ. 

Энэхүү хөтбөлбөрт жилдээ 190 гаруй мянган ахмад хамрагдаж, төсвөөс 28-30 тэрбум төгрөгийг зарцуулдаг жишигтэй.  Тэгвэл хөтөлбөрт хамрагдах иргэдийн тоо энэ жил 26 мянгаар нэмэгдэж байгаа гэдэг мэдээллийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам өгчээ. 

Ахмад настны тухай хуульд заасан "Насны хишиг"-ийг 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа:  65-69 хүртэлх ахмад настанд 50000, 70-79 хүртэлх ахмад настанд 80000, 80-89 хүртэлх ахмад настанд 150000, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250000 төгрөгийг олгодог. 65 нас хүрч буй ахмадууд "Насны хишиг" авах хүсэлтээ EHALAMJ.MN, E-MONGOLIA цахим хуудсаар дамжуулан гаргах боломжтой ажээ. 

Хэрэв цахимаар өгөх боломжгүй бол сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандан хүсэлтээ гаргах боломжтой.  Хуваарийн дагуу “Насны хишиг”-ийг энэ сарын 13, 25-нд олгохоор төлөвлөжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна