УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Баялгийн сан, стратегийн ордуудын тодорхой хувийг уг санд төвлөрүүлэн иргэдэд өгөөж хүртээх асуудлаар “Ховд” телевизэд ярилцлага өгчээ.
Тэрбээр ярилцлагадаа “Монгол Улс 3.5-хан сая хүн амтай. Байгалийн асар их баялагтай. Гэтэл хүн амынх нь гурван хүн тутмын хоёр нь өнөөдөр ядуу амьдарч байна. “Монгол хүн ядуу амьдрах ёсгүй” гэдгийг Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд
1.Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.
2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн гээд заагаад өгчихсөн байдаг.
Энэ заалтын дагуу ард түмэн Стратегийн ордуудаасаа өгөөжийг нь хүртэх ёстой. Гэтэл одоо хүртэл байхгүй. “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас л нэг жаахан мөнгө сонгууль дөхөх юм уу, ард түмэн уурлаж бухимдаад босож тэмцэх гэхээр гаргаж тараадаг. Сая шинэ жилийн өмнө 130000 төгрөг өгсөн. Тийм болохоор Үндсэн хуулийг хэрэгжүүлж, Стратегийн ордуудын өгөөжөөс ард түмэнд хүртээе гэсэн зорилготой “Хөх Монголын хөх туг” аян явагдаж байна.
Өнөөдөр Стратегийн ордуудын ихэнх нь төрийн мэдэлд байхгүй. Олигархиуд авчихсан байна. Гадаадын компанийн мэдэлд байна.
Стратегийн ордуудын хайгуулыг хувийн компани хийсэн бол 34 хувь, төр өөрийн хөрөнгөөр хийсэн бол 50 хүртэлх хувийг төр эзэмших ёстой юм.
Одоо Оюутолгойн 34 хувийг Монголын төр эзэмшдэг. Оюутолгойгоос бол монголын ард түмэн хэзээ ч ногдол ашиг хүртэхгүй ээ. Худлаа болчихсон юм байна лээ шүү.
“Энержи ресурс” гэдэг компанийн ард Монголын 14 олигарх нэгдсэн байсан. Энэ бол шууд дээрэм. Мэдээлэлгүй байдлыг нь далимдуулж авчихаад өгөхгүй байгаа. Өнөөдөр цалинтай ээж хөтөлбөрт хамрагдсан ээж 50,000 төгрөг. Тэр ээж хоёр ихэр хүүхэд гаргасан ч хамаагүй, 50,000 төгөргөө л өгч байгаа. Гэтэл тэр хүмүүсийн татдаг тамхи 150 ам.долларын үнэтэй, бүр онгоцоор зөөж авчирдаг гээд бод доо. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөг байгаа. Тэгэхэд дэлгүүрт муурны хоол 150,000 төгрөгөөр зарагдаж байна. Тэгэхээр, энэ байдлыг больж, ард түмэндээ хувь хүртээх ёстой.
Ингээд ярихаар зарим нь “Хувийн компаниудыг дампууруулах гэлээ, хувийн өмчид халдлаа” гэж магадгүй. Үгүй. Байгалийн баялаг хувийн компанийн өмч биш. Байгалийн баялаг бол газар дор байдаг, Монгол Улсад иргэн болж төрсөн хүний өмч байхгүй юу. Компанийн өмч гэдэг бол тэр компани өөрийн гараар бүтээж бий болгосон баялгийг хэлдэг. Байгалийн баялаг бол ондоо. Тэрийг л сайн ойлгох хэрэгтэй” хэмээн ярьсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.93
Тиймээс үндсэн хуулиуд юу гэж заасан тэр л хэрэгжих ёстой тэгвэл өнөөдөр Монголд хуулийг ердөө мөнгөөр хэмжчихсэн авилгал дээд цэгтээ тулсан ийм л байдалтай дээр сууж байгаа нөхдүүд бүр гөлийчихсөн захирах төр байхгүй үйлчилж байгаа ядарсан хэдэн ард түмэнд л хүрнэ түүнээс мөнгөтэй буюу мэдэлтэй нэг ч хүнд хүрч үйлчилдэггүй ард иргэд санал бодлоо хэлэх гэхээр хорьчихдог жаахан тэмцэл өрнөх гэхээр хувьцаа гээд хэдэн төгрөг өгөөд л хуурчихдаг ийм л нийгэм одоо оршин тогтсоор өдий хүрлээ
Хариулах66.181.182.178
Байгалын баялагаа улсад аваад иргэддээ очихын өмнө улс төрчид нь тононо. Юу ч бүтээлгүй улсаа тонож суудаг авилгачдаас байгалийн баялагаа хамгаалъя. Нэг бол чаддаг, бүтээдэг хүний гарт өг, нэг бол битгий ух.
Хариулах66.181.183.233
Асуудлыг маш түргэн хуулийн хүрээнд шийдвэрлэх хэрэгтэй
Хариулах45.117.34.125
ийм мал юм ярьж улс амьтны тархи угааж байгаа хүмүүсийг болиулах хэрэгтэй. Мэдээлэл өгвөл бодитоор бүх талын мэдээлэл өг, яагаад ингэсэн байна гэх мэт. нэг талын тархи угаалт хийх бол УИХ гишүүнд байж болохгүй ёс зүйгүй хэрэг.
Хариулах51.158.170.111
Бөгс бага долоож амьдараа новшоо. Хүн шиг бай за хө. Нэг л амьдаран шүү
202.126.90.207
Та бөгс долоохоо болино уу
104.35.230.28
Яг зөв асуудал хөндөж бичсэн байна. Тэр олигархиудын өмч гэж байхгүй шүүдээ.
Хариулах66.181.176.168
Zuw