О.Батмөнх: Шинэ цэрэг болсноос хойш 26 жилийн дараа тэтгэвэртээ гарлаа. Цаг хугацаа их хурдан өнгөрчээ

Т.Отгонсувд
7 цаг 31 минутын өмнө

Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж, хөгжсөний 104 жилийн ойгоор энэхүү албанд амьдралынхаа 26 жилийг зориулсан О.Батмөнх байлдааны тугтайгаа салах ёс гүйцэтгэлээ. 

No description available.

Зэвсэгт хүчний 120-р ангийн бэлтгэл хошууч О.Батмөнх "Байлдааны тугтайгаа салах ёс гүйцэтгэлээ. Маш их сэтгэл хөдөлж, уйлмаар санагдаж байна. 

Би зэвсэгт хүчинд 26 жил найман сар ажиллаад цэргийн тэтгэвэрт гарлаа. Анх цэргийн албанд юу ч мэдэхгүй шинэ цэргээр татагдсан, нэг л мэдэхэд 26 жил болоод цэргийн тэтгэвэртээ гарсан байна. Цаг хугацаа их хурдан өнгөрчээ.

Цэргийн хүн болсон бол хаана ямар үүрэг гүйцэтгэх хэрэгтэй байна тэр үед үргэлж бэлэн байдалд байх ёстой. Цэргийн албанд байхад сургалт бэлтгэл, байлдааны буудлагатай хээрийн сургуулилт, амжилт бүтээл гээд бүхий л зүйл нь сайхан байдаг даа. Гэр бүл маань сайн ойлгодог байсан.

Цэргийн албаа байнга үгүйлж,сайхан дурсамжаа санадаг.

Нийт бие бүрэлдэхүүндээ Зэвсэгт хүчний ойн баярын мэнд хүргэе. Та бүхний цаашдын ажилд нь амжилт хүсье. Залуу үедээ дарга захирагч нарынхаа үгэнд орж өгсөн үүрэг даалгаврыг нь сайн гүйцэтгээрэй гэж захья.

Эх орны минь хамгийн үнэт зүйл бол газар нутаг, газар шороо маань байдаг. Цэргийн тангараг өргөсөн бүх хүмүүс эх орныхоо төлөө байдаг тангараг өргөдөг юм шүү" хэмээн нулимс дуслуулан ярилаа.

Видео ярицлагыг https://www.facebook.com/share... линкээр үзнэ үү.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна