АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай утсаар ярьсан билээ. Утсаар явуулсан яриа хэлэлцээний үр дүнд В.Путин Вашингтоны тавьсан “30 хоногийн турш Украины эрчим хүчний байгууламжуудад цохилт өгөхгүй байх” саналыг хүлээн авахаа илэрхийлсэн байна. Тэрбээр нэгэнтээ энхийг тогтоох асуудал яригдаж байгаа бол шийдэл нь цогц, урт, удаан үргэлжлэх ул суурьтай байх ёстой гэсэн санааг дэвшүүлжээ.
Энэхүү уулзалт амжилттай болсон тул хоёр Ерөнхийлөгчийн уулзалтын үр дүнг ажил хэрэг болгох ажлыг эхлүүлсэн гэдгээ Кремль өнөөдөр мэдэгдсэн байна.
Тодруулбал, өнөөдөр Украин, ОХУ харилцан 175, 175 олзлогдогчийг солилцоно гэсэн мэдээлэл байна. Украинд шилжүүлж өгөх 175 цэргийн дотор хүнд шархтай 23 цэрэг байгаа гэсэн асуудал өмнө нь яригдаж байсан юм.
Түүнчлэн, хоёр Ерөнхийлөгч хоёул өмнө нь байсан нөхцөл байдал одоо өөрчлөгдсөн гэж баталж байгаагаас үзэхүл, тун удахгүй биечлэн уулзаж, Украинтай хийх энхийн хэлэлцээрийг ажил хэрэг болгох сэдвийг хөндөх нь бараг ойлгомжтой боллоо.
Д.Трамп, В.Путин нарын утсаар хийсэн яриа хэлэлцээр хоёр цаг үргэлжилсэн байна. Тэд Д.Трампыг Ерөнхийлөгч болсноос хойш хоёр дахиа утсаар ярьж байгаа нь энэ бөгөөд өмнө нь тангараг өргөх ёслолынх нь үеэр нэг цаг гучин минут утсаар ярьж байсан юм.
Мөн Д.Трампын эхний бүрэн эрхийн хугацааных нь үед буюу 2019 оны зургадугаар сард Их 20-ийн бүлгийн уулзалт дээр биечлэн уулзаж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.55
Өө бүррр Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин биш Трамп болчоо юу.
Хариулах