“Онтрэ” ХХК-ийн ашиглалтын лицензийн талаарх Ц.Туваан сайдын мэдээллийг сонсоно

С.Гандэлгэр
2025/04/14

Оюу толгойн ордын ил уурхайн нөөц дуусч, гүний уурхайн олборлолт эхлэх болсонт оой холбоотойгоор тус компанийн удирдлагууд төслийн талбайд нь ашиглалтын хоёр лиценз эзэмшиж буй "Онтрэ гоулд" компанитай хэлэлцээр хийх шаардлагатай болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Мөн энэхүү "Онтрэ гоулд" /Энтри гоулд, Энтри голд, Антри гоулд гэх мэт янз бүрээр бичдэг ч бүгд нэг компани/ компани нь Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулаагүй тул шинээр гэрээ байгуулж, 34 хувийг нь Баялгийн санд татах асуудал ч байж болох, үүгээр далимдуулан Дубайн гэрээг өөрчлөх боломжийг ч үүсгэх боломж гарч болохыг үгүйсгэхгүй гэсэн санааг ч дэвшүүлсэн.

Тэгвэл энэхүү асуудал энэ долоо хоногийн чуулганаар орохоор болжээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан УИХ-ын чуулганд тус компанийн эзэмшиж буй ашиглалтын лицензийн талаар мэдээлэл хийхээр болсон байна.     

Энэ талаарх өмнөх нийтлэлийг линкээр орж уншина уу /https://zuv.mn/18ov/




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.226
    2025/04/16

    Энэ компанийхаа Монгол талын хүмүүсийг зарлаач. Тэгж байж л ажил явна даа

    Хариулах
  • 122.201.31.95
    2025/04/14

    Яагаад. Ийм. Луйвар. Хийх. Үндсийг. Хэн. Өгөв. Яагаад. Ийм. Олон. Лицензийг. Өгсөн. Хэзээ. Өгсөн. Юм. Юуны. Чинь. 34. Хувь. Үндсэн. Хуулинд. Заасан. Дийлэнх. Хувь. Болох. 55. Хувийг. Ав. Газар. Ус. Ургамал. Ан. Амьнаа. Сүйтгүүлэн. Байж. Ухуулчихаад. Монгол. Улс. Яахаараа. Юу. Ч. Ямар. Ч. Хөрөнгө. Гаргаагүй. Гэж. Хуцдаг. Хулгайчууд. Вэ. Манай. Баялгыг. Банканд. Тавьж. Зээл. Авах. Боломжийг. Нь. Олгочихоод. Бид. Яахаараа. Өрөнд. Ордог. Юм. Бэ. Наад. Уурхайгаа. Зогсоо. Хангалттай. Ашгаа. Авсан. Үлдсэн. Бүх. Баялгаа. Монгол. Одоо. Авах. Болсон. Хулгайчуудаа. Их. Хурал. Тараа. Зайлцгаа.

    Хариулах