Монголын төдийгүй дэлхийн зэсийн зах зээлд нөлөөгөө үзүүлэх Оюутолгойн ордын гүний уурхайн нээлт удахгүй болох гэж байгаа билээ. Харин энэхүү үйл явдлыг угтан нэгэн анхаарал татсан хэлцэл явагдахаар болсон нь “Рио Тинто”, “Энтри гоулд”-ын хэлцэл юм. Рио Тинтогийн Зэсийн группын захирал Кэти Жексоны Монголд ирээд шийдэх хамгийн гол асуудал нь энэ бөгөөд яагаад гэдгийг дор сийрүүлье.
“Энтри гоулд” хэдий хэмжээний нөөцтэй вэ, яагаад Рио Тинтод чухал болов
“Оюутолгойн нийт нөөцийн 20 хувь нь ил уурхайд, 80 хувь нь далд уурхайд байдаг” гэдэг мэдээллийг сонсоогүй Монгол хүн үгүй биз. Тэгвэл тэрхүү 20 хувь болох ил ордын нөөц дуусах тун дөхжээ.
Оюутолгойн ордын баялгийн нийт үнэлгээг 440 тэрбум ам.доллар, 241 тэрбум ам.доллар хэмээн ялгаатай байдлаар хийсэн байдаг. Энэ жишгээр бодвол 2011 оноос хойш 88 тэрбум юм уу, 48 тэрбум ам.долларын баялаг гарч явсан гэсэн үг.
Ингээд далд уурхайгаас олборлох нь “Рио Тинто”-д чухал болжээ. Гэтэл далд уурхайн нөөцийн 20 хувь нь “Энтри гоулд” компанийн мэдэлд байгаад байдаг. Энэхүү “Энтри гоулд” нь Оюутолгойд Шивээ толгой, Жавхлант гэх хоёр лиценз эзэмшдэг бөгөөд мэдээллийг тус бүрээр нь оруулбал
Шивээ Толгой: Зэс 3.49 сая тонн, алт 108 тонн, мөнгө 882 тонн
Жавхлант: Зэс 5.29 сая тонн, алт 568 тонн, молибден 157 мянган тонн, мөнгө 1,959 тонн гэж хэвлэлд бичсэн байна. Өмнө нь тус хоёр лицензийг яг Оюутолгой төслийн талбайд гэж бичдэг байсан бол одоо харин залгаа гэж бичдэг болсон бололтой.
Ингээд энэ баялгийг тооцож үзвэл хэдэн арван тэрбум ам.долларын асуудлал яригдах нь тодорхой харагдаж байгаа юм. Энэ нөөцийг Рио Тинто хэрхэн ашиглах, ногдол хувь буюу роялти хэдэн хувийг “Энтри гоулд”-д өгөх вэ гэдэг асуудал хэлэлцээрийн гол сэдэв байх бөгөөд яриа энэ хүрээнд голчлон өрнөнө гэсэн үг. Гэхдээ нэг болгоомжлол байгаа нь, “Энтри гоулд”-ын ашиг сонирхол ямагт Монголын талын ашиг сонирхлоос хуваалцаж, манай талд гай болж ирсэн явдал юм.
“Энтри гоулд” яагаад Монголд гай болж ирсэн бэ, одоо яагаад Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах хөшүүрэг болж чадах вэ
“Энтри гоулд” нь маш хачирхалтай байдлаар Оюутолгойн төслийн талбайд ашиг сонирхлоо хадгалж ирсэн, тэр утгаараа Рио Тинто, Монголын Засгийн газрын хооронд хэрүүлийн алим болдог компани гэдгийг эхлээд хэлэх ёстой.
Монголын тал “Дубайн гэрээ“ гэж нэрлэгдсэн, маш ашиггүй гэрээг хүлээн зөвшөөрснийг бид мэднэ. Монголчууд үүнийг гол буруутан нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гэж бодоцгоодог. Гэвч үнэндээ өөр шалтгаанууд байсан бөгөөд нэг нь Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт нэр холбогддог энэхүү “Энтри гоулд” компани юм.
Дубайн гэрээг Ч.Сайханбилэг “Бүтээн байгуулалтаа эрхтхэн эхлүүлье, гэрээг яваандаа сайжруулна” гэдэг тооцоон дээр хүлээн зөвшөөрсөн гэдгээ өмнө нь нэг бус удаа илэрхийлж байсан. Гэвч чадаагүйн нэг шалтгаан, магадгүй хамгийн том шалтгаан нь “Энтри гоулд” байсан гэж үзэх үндэслэлүүд бий.
Монголын Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулахаар Рио Тинтой компанитай Улаанбаатар, Лондон хотноо олон хоног үргэлжилсэн цуврал хэлэлцээрүүдийг явуулсан бөгөөд шийдэх ёстой 30 гаруй асуудлыг жагсааж, хялбараас нь шийдэж явсаар долоог нь яаж ч чадалгүй үлдээсэн гэдгийг уншигчдын зарим нь санаж байгаа байх.
Уурхайд лаборатори байгуулж дээжийг нарийн шинжлэх гэх мэт маш чухал асуудлууд уг долоо дотор багтаж шийдэгдэлгүй үлдсэн. “Рио Тинто”-гийн тал ерөнхийдөө “Энтри гоулд”-ынхаа асуудлыг шийд” гэсэн шаардлага тавьсаар манайхныг буулгаж авсан байдаг.
Тодруулбал, “Энтри гоулд” Монголын тал Оюутолгойн орддоо ашиг сонирхлоо хамгаалах ажилд саад болж ирсэн хар түүхтэй компани юм. Гэхдээ энэ талаар маргааш тусад нь нийтлэл оруулах тул энэ удаад хойш тавиад, гол сэдэвтээ оръё.
“Энтри гоулд” бол хэдий Оюутолгойн алт, мөнгө, зэсийн аварга ордын далд уурхайн бараг 20 хувийг эзэмшсэн ч Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаагүй. Тийм ч учраас “Рио Тинто” хэлэлцээрийг шууд “Антрэ Гоулд”-той явуулэх гэж үзэх нь тодорхой.
Тиймээс олборлолт нь эхлэх гэж байгаатай холбоотойгоор “Энтри гоулд”-ыг Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээ байгуул хэмээн шахаж, улмаар “Рио Тинто”-той хийх хэлэлцээрийг УИХ-аар хянаж шийдвэрлэх нөхцлийг үүсгэж болно. Ингэж чадвал “Рио Тинто”-той байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг нааштай болгож өөрчлөх боломж бий.
Гурван субъект хэлэлцээрт орох ч Оюутолгойн нийт баялгийн хэдэн хувь нь, хэнд ногдохыг л шийдэх асуудал. Манай талын хувь одоо үнэхээр бага байгаа тул улс орон, ард түмнийхээ эрх ашгийг бодоод энэ асуудлыг төр засгийн түвшинд анхааралдаа авах боломжтой.
Дээр цухас дурдсан “Энтри гоулд”-ын түүх, хувь эзэмшил, өнгөрсөн 16 жилийн үйл явдлын талаар маргаашийн нийтлэлдээ бичнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.191.171
Энэ хужаа Д.Зоригт Оюу-толгойн гэрээг хийлцсэн гэмт хэрэгтэн шүү. Луухаан ханаас гараад ирэв.
Хариулах202.70.37.177
Зоригт сайдын зураг тавьдаг нь ямар учиртайн баахан Сайханбилэг гэж ярьж байснаа
Хариулах66.181.180.61
Гэвч үнэндээ өөр шалтгаанууд байсан бөгөөд нэг нь Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт нэр холбогддог энэхүү “Энтри гоулд” компани юм.
202.126.90.209
ЗГ р Анхааралдаа авах нь чухал гэрээгээ сайжруулах боломж байх магадлал өндөр байх нь
Хариулах45.117.34.124
зөв шүү
Хариулах