-Хууль батлагдвал Монгол угсаатнууд олимпын туг дор нэгдэх боломж нэмэгдэнэ-
Өөр улсын харъяалалтай ч монгол угсаатай тамирчдыг эгнээндээ нэгтгэж олимпын наадам үзүүлэх амжилтаа ахиулах санаа өмнө нь нэг бус удаа гарч байсан билээ. Гэвч Харъяатын тухай хуульд тавигдсан шаардлагыг биелүүлэх боломж хомс байдгаас өнөөдрийг хүртэл биеллээ ололгүй өдийг хүрсэн юм.
Өндөр зэрэглэлийн тамирчид хичээллэсэн спортын төрлөөрөө дэлхийд дээгүүр өрсөлддөг, харъяалагддаг улсынхаа шигшээ багт багтан олимпод орох найдлага өндөртэй байдаг тул олимпын багаас хасагдсаныхаа дараа л өөр улс руу очих гарцыг хайж эхэлдэгтэй энэ нь холбоотой байсан. Өөрөөр хэлбэл, цаг хугацааны хувьд шахуу байдлаас болж иргэншлээ солих боломжгүй болдог юм.
Тэгвэл спортын өндөр амжилт гаргах боломжтой тамирчдад хуульд заасан шаардлага үйлчлэхгүй байх өөрчлөлтийг тус хуульд оруулахаар зэхэж байгаа гэсэн мэдээлэл гараад байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, С.Бямбацогт, Х.Ганхуяг нарын боловсруулсан Харъяатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “9.3 дахь хэсгийн “мэргэшил эзэмшсэн” гэсний дараа “олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд, эсхүл” гэж нэмэх” санал орсон байна.
Харъяатын тухай хуульд иргэншил олгоход тавигдах шалгуур болон хөнгөлөх нөхцлийг тодорхой зааж өгсөн байдаг. Тус хуулийн 9.2.1-т “Монголын ард түмний ёс заншил, төрийн албан ёсны хэл, Монгол Улсын Үндсэн хуулийн талаар зохих мэдлэг эзэмшсэн ба иргэний харьяатын асуудлаар өргөдөл гаргасан өдрөөс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэр дээр таваас доошгүй жил байнга оршин суусан байх” гэж заасан нь ОХУ-ын саналыг ажил хэрэг болоход саад учруулж буй. Гэхдээ мөн хуулийн 9.3-т 3.”Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болно” заасан бий.
Хэрвээ гишүүдийн санаачилсан хуулийн өөрчлөлт батлагдвал спортын өндөр амжилт гаргах магадлалтай тамирчид Монгол Улсын иргэншил авч, улмаар олимпын наадамд өрсөлдөх боломжтой болох юм.
1990-ээд оны үед ОХУ-ын Буриадын Максим Молонов, Жамсо Лхамажапов нарын зэрэг чөлөөтийн бөхчүүдийг Монголын нэрийн өмнөөс ДАШТ-д оролцуулах санаачилга гардаг байсан. Сүүлд мөн ОХУ-ын Буриадын ирээдүйтэй байт харваачийг олимпын наадамд Монголын нэрийн өмнөөс оролцуулах санаа гарсан ч хэрэгжээгүй.
Гагц Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга л Ерөнхийлөгч байхдаа Ираны бөх Саид Моллаейд Монголын иргэншил өгч, энэ нь Монголын багт ашигтай туссан байдаг.
Хуултйн барьер арилбал монгол туургатан улсуудын шилдэг тамирчид манай багийг хүчирхэгжүүлэх үүд хаалга нээгдэнэ.
Нөгөө талаас, өдгөө олон улсын нөхцөл байдал харьцангуй эерч байгаа ч ОУОХ ОХУ-ыг олимпын наадамд оролцуулахаас татгалзсаар байгаа. Энэ нөхцөл байдал үргэлжилсээр байх ахул хүчирхэг ОХУ-ын тамирчид Монголын багийн нэрийн өмнөөс олимпод өрсөлдөх асуудал ч яригдаж мэднэ.
Учир нь, энэ асуудал хоосноос гараагүй бөгөөд Спорт, олимпизм хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ ажлаа авсан даруйдаа ОХУ-ын Спортын сайд Олег Матыцинтай цахимаар уулзаж, ОХУ-ын тамирчдыг “Парис 2024” олимпын наадамд Монголын нэрийн өмнөөс оролцуулах боломжийн талаар ярилцсан гэх мэдээлэл хэвлэлд гарсан байдаг.
Эл цахим уулзалт болсон нь үнэн ч дээрх агуулга яригдсан эсэх нь эцэслэн батлагдаагүй. Гэхдээ О.Матыциний зөвлөх Калмыков Степан Владимирович Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхантай уулзаж, зарим спортын төрлүүдээр ОХУ-ын шилдэг тамирчдыг олимп болон тив, дэлхийн тэмцээн уралдаанд Монгол Улсын нэрийн өмнөөс оролцуулах хүсэлт тавьсан. Манайх нааштай хүлээж авсан учраас Элчин сайд И.Азизов 2022 оны VI.27-ны орчимд БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхантай уулзаж, хамтын ажиллагааны талаар яриа өрнүүлсэн байдаг. Уулзалтаар ОХУ-ын хоккей, уран гулгалтын шигшээ багийг Монголд авчрах асуудал яригдаж, шилдэг уран гулгагчдын тоглолтыг ирэх өвөл авчрах тохироо хийсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн. Одоо эргээд харахад уран гулгагчид ирүүлэх нь биеллээ олсон байна. Түүнчлэн, Монголын баг өндөрх амжилт үзүүлж чаддаггүй өвлийн олимпод өрсөлдөх хувилбар илүү магадлалтай яригдсан болов уу гэсэн бодол төрнө.
Хуульд өөрчлөлт орсон тохиолдолд монгол туургатнуудаас гадна ОХУ-ын шилдэг тамирчид ч Монголын нэрийн өмнөөс олимпод өрсөлдөж, манай улсын амжилтыг огцом өсгөх хувилбар байхыг үгүйсгэхгүй бололтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
176.66.87.78
Урвалт
Хариулах202.131.238.26
гуцваа ёстой
Хариулах66.181.161.122
Iim balai yumgrj yu bsn yum,dotroo bga negnee hairlaj hundlehgui hevtej,tuuh tuuheereel baih heregtei,
Хариулах103.168.34.141
Хуц гөлөгөа
Хариулах