В.Путин: Өөрсдөө хүсээд, эхлүүлбэл Европтой яг одоо ч дайтахад бэлэн байна

Х.Батсайхан
1 цаг 4 минутын өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украинд энхтайван тогтоох төлөвлөгөөний талаар АНУ-ын төлөөлөгчидтэй уулзахынхаа өмнөхөн буюу Москвад болсон Хөрөнгө оруулагчдын чуулганд орчихоод гарч явах замдаа сэтгүүлчидтэй таарчихаад илэрхийлсэн байр суурь олон улсын анхаарлыг татаад байна.

Тэрбээр Европын улсуудыг “Украины дайныг зогсоох хүсэлгүй” гэж буруутгаад “Би өмнө нь 100 удаа хэлсэн. “Бид Европтой дайтахгүй” гэж. Гэхдээ, хэрвээ Европ Оростой дайтахыг хүсээд, эхлүүлэх юм бол бид одоо ч дайтахад бэлэн байна” гэсэн юм. Мөн араас нь “Хэрвээ тийм зүйл болбол маш богино хугацаанд бидэнтэй хэлэлцээр хийх ч хүнгүй болох нөхцөл үүсэж болзошгүй” гэсэн заналхийллийн шинжтэй анхааруулга дайсан байна.

Хамгийн гол нь, тэрбээр Баруун Европын улсуудыг ОХУ-д стратегийн ялагпдал хүлээлгэж чадна гэсэн хуурмаг төсөөлөлд автсан гээд, тэдний тавьж байгаа шаардлагыг бол хэзээ ч хүлээж авахгүй гээд Кемлийн байр суурийг нэг, нэгээр нь хэлсэн нь:

-Энхийн хэлэлцээрийг зөвхөн АНУ-тай хийнэ.

-Хэлэлцээрт Европын улсуудаас оролцуулахыг зөвшөөрөхгүй.

-В.Зелинськитэй мөн тусдаа хэлэлцээр хийхгүй.

Түүний илэрхийлж байгаа байр сууринаас харвал, Баруун Европын улсууд Украинд энхтайван тогтоох үйл явцыг удаашруулах замаар цаг хожих, хүчийг нь тарамдуулах хүсэлтэй бөгөөд украинчуудын амь нас үүнд хамаагүй, гагцхүү ОХУ Баруун Европ руу цөмрөх тэр цагийг л харж ажиллаж байгаа үнэнийг сайн мэдэж, болггомжлолыг нь үгүйсгэх ч үгүй байгаа байдал харагдана.

Үнэхээр ч Баруун Европын улс орнууд айдастай байгаа бөгөөд саяхан Германы гадаад хэргийн сайд Йохан Вадефул “ОХУ 2029 он гэхэд УАЦЭ болон Баруун Европтой дайн эхлүүлэхэд бэлэн болно” гэсэн тагнуулын мэдээлэл хүлээж авсан гэдгээ шууд ил зарлаж байв. 

Үнэхээр ч ОХУ Украинд цэрэг оруулсан жинхэнэ шалтгаан Евро интеграцийг хүлээн зөвшөөрөөгүй гэхээсээ илүү УАЦ-ийн заналхийллээс болгоомжилсон шинжтэй байсан бөгөөд Балтийн тэнгис орчмын улсуудтэй сөргөлдөж, агаарын хилийг нь зөрчих зэргээр асуудал үүсгэсээр байгаа билээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна