Э.Келли: Чи миний нутагт нэгт олон ахан дүүсийг ялсан ч би чиний талд байна

Zuv.mn
56 минутын өмнө

Филиппиний хамгийн алдартай холимог тулаанчдын нэг “Харгис” хочит Эдвэрд Келли маргааш болох “ONE Championship” холбооны холион бантан жингийн аваргын бүсний төлөөх тулаанд манай Б.Энх-Оргилыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр фэйсбүүк хуудастаа “Чи манай улсын болон миний дэвжээний олон ахан дүүсийг минь тулаанд ялсан. Гэхдээ энэ удаад бол би чиний талд зогсож чамайг дэмжиж байна. Ялалтын төлөө урагшаа, Баатархүү. Амжилт хүсье” хэмээн бичсэн байна.

Б.Энх-Оргил “ONE Championship” холбоонд долоон удаа тулалдахдаа тавд нь Филиппиний шилдгүүдтэй өрсөлдөж, бүгдийг нь ялсан юм.

Эдвард Келли бол “ONE Championship” холбоонд 17 тулалдаж, ес ялж, найм ялагдсан, холбооны түүхэнд хамгийн олон жил, олон тулаанд гарсан тамирчдын нэг. Найм ялагдахдаа манай Ж.Нарантунгалаг зэрэг шилдгүүдэд л тахимаа өгч, Кристиан Ли зэрэг аваргуудыг буулгаж авч байсан шилдэг тулаанч юм.

Б.Энх-Оргил, Фабрисио Андраде нарын тулаан Монголын цагаар нөгөөдөр өглөөний 09.00 цагийн орчимд Тайландын Бангкок хотын алдарт “Люмпини” тулааны спортын ордонд болно. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна