ӨвөрМонголын олон улсын монгол эмнэлэг нь ӨМӨ30-ны Засгийн газраас 2006 онд шинээр тогтоосон төслийн дагуу байгуулагдсан юм. 2008 онд иргэдэд туслах арван гол төслийн нэг болж, төрийн үндэстний эмнэлгийг бүтээн байгуулах нэгжээр тодорчээ.
Өвөрмонголын олон улсын монгол эмнэлэг нь улсын зэрэглэлийн анхны уламжлалт , орчин үеийн дэвшилтэт мэргэжлийн эмчилгээ, судалгаа, сургалт, урьдчилан сэргийлэх, асрах, түргэн тусламж, эм найруулах зэргийг нэгтгэсэн А зэрэглэлийн гуравдугаар түвшний эмнэлэг юм.Монгол уламжлалт анагаах ухаан, Монгол эм бэлдмэлийн үйлдвэрлэл, түүний практик хэрэглээ, сургалт, судалгааны төв болсноор, Өвөр Монгол дахь Монгол анагаахын салбарын гол нэг төв юм гэж тодорхойлогддог.
Тус эмнэлгийн талбай нь 176.800 м.кв мянган м.кв байж, 1500 гаруй нээлттэй ортой байна. Мөн эмчилгээ, мэргэжил, эмийн найрлага, захиргаа зэрэг 91 салбар нэгжтэй. Эмнэлэг нь 2000 ажилтантай.
Эмнэлэг нь ашиглалтад орсноос нааш нийт 210 мянга гаруй өвчтөн ирж, эмнэлэт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөн 11 мянга гаруй болж, өвчтөний орны хангалтын хэмжээ 165%-ыг давсан байна.
Эмнэлэг нь улсын зэрэглэлтэй монгол эмийн гол туршилтын тасаг байгуулж, монгол эмд хэрэглэгдэх ургамлын судлалын тасаг, молекулын хорт хавдар судлал болон эс биологийн судлалын тасаг, биологи химийн судлалын тасаг зэргийг нээжээ.
Үүнээс гадна ХКН-ын ӨМӨ30-ны хорооны Зохион байгуулах хэлтэс нь Нань Жин их сургуулийн амь насны шинжлэх ухааны хүрээлэнгийн Жань Чэньюй "Хех мерний эрдэмтэн" судалгааны багтай танилцаж, монгол эм судлах хөгжуулэх зэрэг холбогдол бухий судалгаа болон олон улсын монгол эм эмнэлгийн хороо нь урт хугацаа хамтран ажиллах хэлэлцээр хийжээ.
Уг эмнэлэг нь крилл бичгээр өвчний түүхийг тэмдэглэх системийг анх нэвтрүүлжээ. Тодруулбал, Эмнэлэгт дугаар авах, эмчийн ажлын газар, эмнэлэгт хэвтэх төлбөр, эмийн сангийн хяналт, санхүүгийн хяналт зэрэг нь монгол эмнэлгийн монгол үсгийн мэдээллийн хяналтыг биелүүлж, өвчний түүх, эрүүл мэндийн дэвтрийг монгол үсэг бичгийн хэлбэрээр гаргасан байна.
Тус эмнэлэг нь бүх биеийн ясны нягтралын илрүүлэгч, хөхний булчирхайн маммограф дижитал аппарат, DR, автомат биохимийн дүн шинжилгээ, цус диализ систем зэрэг дэлхийн хэмжээний тоног төхөөрөмжтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна