Фабрисио Андраде: Би “Physical Asia”-д орсон бол Б.Энх-Оргилоос илүү дээр байх байсан

Х.Батсайхан
1 цаг 3 минутын өмнө

“ONE Championship” холбооны холион бантан жингийн аваргын бүс эзэмшигч Фабрисио Андраде өрсөлдөгч Б.Энх-Оргил руу дайралт хийжээ.   

Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тэр хүчтэй ч би илүү ур чадвартай, биеэр илүү. Хүчтэй байлаа гээд тулаанд юуг ч өөрчлөхгүй. Том булчингаар зодолддог байсан бол бүх бодибилдингийн тамирчид аварга болчих байсан. Тэгээд ч би Physical Asia-д орсон бол Б.Энх-Оргилоос илүү дээр байх байсан… “ гэж хэлсэн байна.

Хоёр тамирчны тулаан маргааш өглөө Монголын цагаар 10.00 цагийн орчимд эхэлнэ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.