Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо Италийн арьс, ширний үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллана

Г.Долгорсүрэн
51 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буйтөрийн айлчлалын хүрээнд Ерөнхийлөгчийн зөвлөхБ.Жавхлангаар ахлуулсан арьс, ширний салбарынтөлөөлөл Итали Улсын Санта Кроче хотын арьс ширний парктай танилцлаа. 

Төлөөлөгчид дэлхийд тэргүүлэгч энэ паркийндотоод бүтэц, зохион байгуулалттоног төхөөрөмжийнболон боловсруулах үйлдвэргутлын үйлдвэрцэвэрлэх байгууламжсудалгаа хөгжлийн төвөөр зочилж, дэвшилтэт технологихатуу болон шингэн хогхаягдлын менежмент зэргийг Монгол Улсад нэвтрүүлэх талаар санал солилцлоо.

Мөн Санта Кроче хотын захирагч РобертоЖианиниИталийн арьс, ширний үйлдвэрлэгчдийнхолбооны Ерөнхийлөгч Фабрицио НутиСанта Крочепаркийн арьс, ширний холбооны ЕрөнхийлөгчРиккардо БандиниИталийн арьс, ширний химийнматериал үйлдвэрлэгчдийн холбооны нарийн бичгийндарга Массимо МажжиониИталпрожетти ХХК-ийнгазрын захирал Даниэлэ Бакки нартай уулзлаа. 

Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Жавхлан "Цагаан алтхөдөлгөөний талаар мэдээлэл өгчхөнгөнүйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогонэмүү өртгийнсүлжээөрсөлдөх чадварыг сайжруулахад "Хүнснийхангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн, "ШинэхоршоохөдөлгөөнЭмээлт эко аж үйлдвэрийн парк, "Атар-4" аян чухал үүрэг гүйцэтгэхийг хэллээ. 

Монголын арьс, ширний экспортын хэмжээсүүлийн таван жил тасралтгүй буурч байгааг италийн тал онцолжцаашид чанартай түүхий эд бэлтгэхэд анхаарахыг хүслээ. 

Мөн монголын арьс, ширэн түүхий эдэд таарсантехнологи боловсруулж нэвтрүүлэхчанартай химийнматериалаар хангах чиглэлээр хамтарч ажиллахболомжтойг илэрхийллээ. 

Энэ үеэр Монголын арьс, ширний үйлдвэрлэлийнхолбоо болон Италийн арьс, ширний үйлдвэрлэгчдийнхолбоо хамтын ажиллагааны Санамж бичигбайгууллаа. 

Энэ хүрээнд

Арьс ширний салбарт ажиллах боловсон хүчин бэлтгэхчадавхжуулах,
Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх,
Тус тусын улсад зохион байгуулах үзэсгэлэнхудалдаанд оролцох,
Худалдаахөрөнгө оруулалтын боломжуудадтулгуурлан B2B хамтын ажиллагааг сайжруулаххөнгөвчлөх зэргээр хамтрах юм. 

Цаашид манай улсын арьс, ширний салбарыгхөгжүүлэхэд Италийнтэргүүн туршлаганөү-хаутехнологийг ашигланбүх түвшиндбүх талыгоролцуулсан хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна