Олон улсын боксын холбоо /IBA/-ноос зохион байгуулж буй сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод эхэллээ. Тэмцээний эхний өдөр манай улсаас 63.5 кг-ын жинд тулалдаж буй СМ А.Даваадалай өрсөлдөгч Австралийн тамирчин М.Ледермэнийг шүүгчдийн саналаар ялж, эхний ялалтаа авлаа.
Тэмцээнд манай улсаас Олон улсын боксын холбооны нэг одтой дасгалжуулагч Х.Хайнарын удирдлага дор манай зургаан боксчин оролцож буй.
"Дубай 2025" ДАШТ-д алтан медаль авсан тамирчин 300,000, мөнгөн медаль авсан тамирчин 150,000, хрэл медаль авсан тамирчин 75,000, тавдугаар байрт орсон тамирчин 10,000 ам.долларын шагнал тус, тус хүртэнэ.
МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД
54 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ
57 кг ОУХМ Х.Энх-Амар
60 кг МУГТ Э.Цэндбаатар
63,5 кг СМ А.Даваадалай
67 кг ОУХМ А.Жандос
+92 кг ОУХМ Х.Бекнур
Тэмцээн энэ сарын 13-ны өдөр өндөрлөнө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна