УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Яг одоо гишүүн Н.Наранбаатарыг Төсвийн байнгын хорооны даргаар томилох асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Энэ төсөв ер нь юу болж байна аа. Төрийн байгууллагуудад цалингаас өөр гүйлгээ хийж чадахгүй болчихлоо. Зарим газар цалингаа ч тавьж чадахгүй байна. Эрүүл мэндийн байгууллагууд санхүүжилтээ авч чадахаа больсон. Тийм учраас төсвийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсохгүй бол болохоо байчихлаа. Энэ асуудалд Төсвийн байнгын хорооны шинэ дарга онцгой анхаараарай” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна