Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 20 гаруй насны залуус согтуурсан үедээ нэгнийхээ аминд хүрчээ.
Тодруулбал, Арваннэгдүгээр сарын 23-ны өдөр цагдаагийн байгууллагад айлын хашаанд хүн хөдлөхгүй хэвтэж байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчдыг очиход ... тоот хашаанд иргэн нүд нь хөхөрч, ил харагдах шарх сорвитой, бэлэг эрхтэнийхээ орчимд зүсэгдсэн байдалтай нас барсан байжээ.
Уг хэргийг үйлдсэн этгээдийг шуурхай баривчилж, цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна