ТАНИЛЦ: “Бангкок 2025” Азийн АШТ-д хүч үзэх Монголын жүдочид

Х.Батсайхан
2025/04/16

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аьарга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-27-нд Тайландын нийслэл Бангкок хотноо болно. 30 орны 295 жүдоч өрсөлдөх энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 19 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна.

Дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Б.Хишигбаяр, Г.Болдбаатар нар ажиллана.

“БАНГКОК 2025” АЗИЙН АШТ-Д ӨРСӨЛДӨХ МОНГОЛЫН БАГИЙН ТАМИРЧИД

Эрэгтэй

60 кг-ын жинд Б.Сүхбат, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 73 кг-д Л.Анхзаяа, О.Уранбаяр, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д Б.Мөнхбаяр, -100 кг-д А.Энхбаяр, Б.Хүдэрчулуун, +100 кг-д Б.Гончигсүрэн, Ө.Пэрэнлэйжамц (багийн барилдаанд)

Эмэгтэй

48 кг-ын жинд Г.Наранцэцэг, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, 70 кг-д Д.Есүй, Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д А.Дуламсүрэн, +78 кг-д А.Адъяасүрэн 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна