Б.Найдалаа: Х.Баттулга гишүүн байхдаа Төгрөг нуурын ордыг зарсан байж болзошгүй

Х.Есү
6 цаг 45 минутын өмнө

ХҮН намын гишүүд Х.Баттулгатай холбоотой Төгрөг нуурын ордын баримтыг дэлгэлээ. 


УИХ-ын гишүүн Б.Найдалаа: "Бидэнд иргэдээс мэдээлэл ирсэн. Тэр мэдээлэл нь одоо гадуур яригдаад байгаа Х.Баттулга Төгрөг нуурын ордыг зарсантай холбоотой ноцтой мэдээлэл. 

2006 оны гуравдугаар сарын 23-нд Женко группээс Х.Баттулга гэдэг хүн гарын үсэг зураад Daewoo интернэшнл гэдэг компани руу явуулсан албан бичиг байгаа юм. Үүнээс ноцтой зүйл нь юу вэ гэхээр

Нэгдүгээрт, 20 гаран жилийн өмнө бизнесийн салбарт номарангийн хэрэг гэж ноцтой зүйл гарч байсан. Олон арван сая долларын залилангийн хэрэг гарч байсан. Женко группээс явсан албан бичиг дээр номарангтай холбоотой хариуцлагыг Монгол шуудан болон Голомт банкин дээр нээсэн аккредитивүүдтэй холбоотой хохирлыг миний бие хүлээнэ хэмээн хүлээн зөвшөөрсөн байгаа юм. 

Энэ бол цаашид хэргийг дахин шалгах, хохирлыг тогтоохтой холбоотой ноцтой баримт учраас дурдаж байна. 

Хоёрдугаарт, хамгийн ноцтой нь энэ албан бичигт Монголын байгалийн баялаг, нөөц нь тогтоогдсон ордуудыг заръя, зарж байна. Хятад талын худалдан авагч олж өгөөч гэсэн маягтай санал хүсэлт байгаа юм. Энэ нь өнөөдрийн яригдаж буй Төгрөг нууртай холбоотой байхыг үгүйсгэхгүй. 

Гуравдугаарт, 2006 онд энэ бичгийг үйлдэж байхдаа Х.Баттулга нь УИХ-ын гишүүн байсан. УИХ-ын гишүүн бол Монгол Улсын Үндсэн хуулиар өөр ажил эрхэлж болдоггүй. Энэ бол үндсэн хуулиараа хаалттай зүйл. 

Тэгэхээр сүүлийн үед яригдаад байгаа Төгрөг нуурын хэрэг дээр нэмэлт нотлох баримт болж болзошгүй гэж үзэж байгаа учраас АТГ-т хүргэнэ" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна