Монголын багт хожигдсон нь иранчуудад маш хүнд тусжээ

Zuv.mn
Өчигдөр 13 цаг 53 минут

Азийн волейболын холбооноос зохион байгуулж буй Үндэстнүүдийн цомын тэмцээний В хэсгийн сүүлийн тоглолтод Монгол Улсын шигшээ баг Ираныг 3:2-оор (18-25, 25-21, 25-14, 21-25, 11-15) хожсон билээ.

Ингэснээр манай баг тэмцээний эхний хожлоо авч, 9-11 дүгээр байрын төлөө тоглохоор болсон бол Иран медаль хүртэх боломжоо алдаж, 5-8 байрын төлөө тоглохоор болсон юм. Тэгвэл энэ тоглолтын талаар Ираны “Tehran times” агентлаг мэдээлэхдээ “Зүрх шимшрүүлсэн” гэдэг үг ашиглажээ. Энэ нь уг тоглолтын өрсөлдөөн ширүүн, үр дүн иранчуудад маш хүнд туссаны илрэл билээ.  

 

Ираны баг манайхтай тоглохоосоо өмнө ганц Филиппинд л 2:3-аар хожигдож, Индонезийг 3:2, Шинэ Зеландыг 3:1, Казахстаныг 3:1-ээр хожоод байсан юм. Харин манай баг дээрх багуудтай бүгдтэй нь ойрхон тоглож хожигдоод байв. 





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.245
    17 цагийн өмнө

    Дүүхэлзсэн ихэмсэг бардам үзэсгэлэн гоо монгол охидууд маань Иранчуудыг бут ниргэлээ цаашид ч хожно Иранчууд аллах акбар гээд уйлаад байна лэ.

    Хариулах