Д.Дэлгэрням: Эх орондоо өндөр амжилт гаргая гэж бодсон чсанаснаар болсонгүй

Zuv.mn
12 цаг 31 минутын өмнө

“Улаанбаатар 2025” 3х3 сагсанбөмбөгийн ДАШТ-д өрсөлдөж буй Монголын эрэгтэйчуудийн шигшээ багийн ахлагч Д.Дэлгэрням өнөөдөр Монтенегрогийн багт 15:18 оноогоор хожигдсоны дараа ярилцлага өгчээ.

Тэрбээр “Эх орондоо зохион байгуулж байгаа тэмцээнд өндөр амжилт гаргая гэж маш их бэлдсэн. Харамсалтай нь Э.Дөлгөөн маань өчигдөр хоёр дахь тоглолт дээрээ шилбэний булчиндаа хүн гэмтэл авч, цааш тоглох боломжгүй болсон. Сая гурвуулаа тоглолоо. Мэдээж хэрэг, 3х3 сагсанбөмбөг бол жижиг талбайд маш өндөр ачаалалтай өрнөдөг онцлогтой. Ачаалал маш өндөр байлаа. Эцсийн мөчид хяналт алдаж, айлыг хоёр удаа чөлөөтэй шидэх боломж олгосон. Тэрнээс болж хожигдлоо. Шигшээ багаа ирж дэмжсэн бүх дэмжигчдэдээ баярлалаа” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна