Эшли Рэйли-Росс: Н.Нандинхүсэлтэй гэрээ байгуулснаа бахархалтайгаар зарлаж байна

Zuv.mn
2025/07/02

АНУ-ын Флорида Технологийн Их Сургуулийн “Florida Tech Panthers” баг Монголын сагсан бөмбөгийн авьяаслаг залуу тамирчин, 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Н.Нандинхүсэлтэй гэрээ байгуулжээ.

Багийн албан ёсны твиттер хуудас болох Florida Tech Women's Hoops-д энэ талаар мэдээлсэн байна.

Багийн ерөнхий дасгалжуулагч Эшли Рэйли Росс дээрх мэдэгдэлдээ “Бид Н.Нандинхүсэлтэй гэрээ байгуулснаа бахархалтайгаар зарлаж байна... Тэр бол талбайн удирдагч, зүрх сэтгэлээрээ тоглодог, IQ сайтай, манай багийн соёр уламжлалд тохирсон тоглогч. Тэрбээр саяхан Монгол Улсын шигшээ багтайгаа ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Түүний олон улсын тэмцээний туршлага манай багийг өргөнө. Н.Нандинхүсэлийг авснаараа бид зүгээр нэг сайн хамгаалагчийг авч байгаа хэрэг биш, талбай дээр ч талбайн гадна ч бидэнд урам зориг өгөх хэн нэгнийг авч байгаа хэрэг юм” хэмээн онцолжээ.


“Florida Tech Panthers”-тай гэрээ байгуулснаар Н.Нандинхүсэл NCAA Division II түвшинд тоглохоор болсон байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна