УИХ-ын гишүүн Б.Найдалааг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонголоо

Х.Есү
9 цаг 37 минутын өмнө

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар (2025.07.09) байнгын хорооны гишүүдийн 94.7 хувийн саналаар УИХ-ын гишүүн Б.Найдалааг даргаар сонголоо.

УИХ бүтцээ хумьж, байнгын хороодын тоог цөөлөхөөр шийдвэрлэн улмаар УИХ-ын тухай хууль болон Дэгийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Нийгмийн бодлогын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороодыг нэгтгэн Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо болгон шинэчлэн өргөжүүлсэн байна.

Уг байнгын хороо нь боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт зэрэг нийгмийн олон чухал салбаруудын хүрээнд Хүн төвтэй хөгжилд төвлөрөн ажиллах үндсэн чиг үүргийг хүлээн ажиллах аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна