БНХАУ-ын Фужянь мужийн Фүжөү хотод болж буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Зүүн Aзийн аварга шалгаруулах тэмцээний 86 кг-ын жинд Монгол Улсын тамирчин ОУХМ Б.Энхжин түрүүлж, алтан медаль хүртлээ.
Найман улсын баг тамирчид өрсөлдөж буй уг тэмцээнд манай улсаас 12 тамирчин, дөрвөн дасгалжуулагч оролцож байгаагаас ийнхүү аварга төрсөн байна.
ОУХМ Б.Энхжин уг тэмцээнээс огцом, түлхэлттэй өргөлт, нийлбэр дүнгээр алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, медалийн иж бүрэн цуглуулгатай болжээ. Тэрбээр “Алдар” спорт хорооны дасгалжуулагч А.Отгонжаргал, Ч.Март нарын удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийдэг аж.
Мөн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Б.Отгонтуул гурван хүрэл медаль, эрэгтэйчүүдийн 65 кг-д Э.Доржрагчаа хоёр хүрэл медаль авсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна