Д.Трамп гал зогсоох хэлэлцээр бүтэлгүйтвэл ОХУ-д хориг тавина гэв

Zuv.mn
6 цаг 40 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украинд гал зогсоох хэлэлцээр хугацаандаа амжихгүй бол ОХУ-д шинэ хориг тавих болно гэж мэдэгджээ.

“Хориг тавигдана. Гэхдээ тэдэнд /оросуудад/ хориг тавиулахгүй байх боломж бүрэн бий. Тэд зальтай хүмүүс учраас хориг тавиулахгүй, амжилттай зайлж чадах байх. Юу болохыг харж л байя” гэж тэрбээр өгүүлжээ.  

Д.Трамп өнгөрсөн сарын 14-ний өдөр “Хэрвээ 50 хоногийн дотор Украинтай энхийн гэрээ байгуулахгүй бол ОХУ-ын бараа бүтээгдэхүүнд 100 хувийн гаалийн татвар ногдуулна гэж сүрдүүлсэн байдаг. Дараа нь тэрбээр 50 хоногоосоо 10 хоногийг хасаж, 40 хоног болгосон юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна