Азийн Хөлбөмбөгийн Холбооны “Challenge League 2025/2026” тэмцээний Зүүн бүсийн урьдчилсан шатны тоглолт энэ сарын 12-нд Монгол Улсад зохион байгуулагдана.
Тэмцээнд Монгол Улсаа төлөөлж 2024/25 оны улирлын аварга, “СП Фалконс” болон Дэд аварга “Хангарьд” клубүүд оролцох бөгөөд “СП Фэлконс” 2025 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 16.00 цагаас Тайваний “Тайчунг футуро” клубтэй Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд тоглоно.
Лигийн дэд аварга "Хангарьд" клуб мөн өдрийн 19.30 цагаас "Тайнан сити" клубтэй талбайд нь зочлон тоглох юм.
Ялалт байгуулсан баг ирэх аравдугаар сард эхлэх тэмцээний хэсгийн шатны тоглолтод оролцох эрхээ авах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна