Спортын өсөлтийг дэмжигч ХААН Банк компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаараа дамжуулан 2021 онд 30 жилийн ойн хүрээнд 3x3 сагсан бөмбөгийн жишиг талбайг 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд болон нийслэлийн найман дүүрэгт байгуулсан билээ. Энэ нь хүүхэд, залуусын чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлсэн, ирээдүйд хандсан томоохон хөрөнгө оруулалт болсон юм.
Тус санаачилгын үргэлжлэл болгож ХААН Банк жил бүрийн намар орон нутгийн сагсан бөмбөг сонирхогч хүүхэд, залуусын дунд өөрийн нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн хувьд тус тэмцээнийг Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран илүү өргөн цар хүрээнд гурван үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Тэмцээний үе шатууд:
Тэмцээнд оролцох багуудад тавигдах шаардлага:
Тухайн орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд 9–12-р ангид суралцах эрэгтэй, эмэгтэй багууд оролцох боломжтой. Нэг баг үндсэн 3, сэлгээний 1 тоглогч, дасгалжуулагчтай байна.
Тэмцээний өдрүүдийн хуваарь, багуудын бүртгэл, техникийн зөвлөгөөний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, удирдамж зэргийг тухайн орон нутгийн ХААН Банкны төв салбараас авах боломжтой.
Шагналын сан:
Орон нутгийн шатны тэмцээнд эрэгтэй, эмэгтэй баг тус бүрт дараах шагналуудыг олгоно:
ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн нь орон нутгийн хүүхэд залуусын дунд спортын соёлыг түгээж, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх чухал боломж болдгоороо онцлогтой. Энэ жил ч мөн адил Монгол орны өнцөг булан бүрд спортын уур амьсгал бадран, эрүүл, идэвхтэй амьдралын үнэ цэнийг түгээх онцгой мөчийг бүтээнэ гэдэгт бид итгэлтэй байна.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна