БОКС: Залуучуудын Азийн АШТ-ээс дөрвөн медаль хүртлээ

Zuv.mn
8 цаг 4 минутын өмнө

Тайландын нийслэл Бангкок хотод болсон боксын 19, 22 нас хүртэлх буюу өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монгол Улсын баг тамирчид залуучуудын ангиллаас дөрвөн медаль хүртсэн амжилтаар тэмцээнээ дуусгажээ. 

Манай багаас эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Х.Дөлгөөнсайхан мөнгө, 65 кг-ын жинд Д.Пүрэвдорж хүрэл, эмэгтэйчүүдийн 45-48 кг-ын жинд С.Биндэръяа, 51 кг-ын жинд Э.Номундарь нар хүрэл медаль хүртсэн байна. 

Харин өсвөр үе буюу 19 хүртэлх насны ангилалд хараахан медаль авч чадаагүй аж. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна