Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна

Zuv.mn
2025/08/13

Хурд группын туслан гүйцэтгэгч компанийн захирлаар ажиллаж байсан Дамжингийн Отгонбаяр гэгч нь  тус группын барьсан төслүүдээс байр зарна хэмээн иргэдээс их хэмжээний мөнгө залилсан гэмт хэрэг үйлдсэн байдаг. Өдгөө түүнийг Монгол Улсад төдийгүй Олон улсад эрэн сурвалжилж байна.

Д.Отгонбаяр нь эхнэр Э.Гэрэлмаагийн хамт залилан хийж, иргэдэд 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа юм. Д.Отгонбаяр нь 2014 он хүртэл цагдаагийн байгууллагад ажиллаж байсан бөгөөд 2014 оноос эхлэн Хурд группын туслан гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн байдаг.

Харин эхнэр Э.Гэрэлмаа гэгч нь Баянзүрх дүүргийн прокурорын газрын Хяналтын прокуророор ажиллаж байжээ. Түүнийг залилангийн гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хилийн хориг тавиад байгаа юм. 

Олон хүн хохирсон онц ноцтой тус хэрэгт Хурд группын зарим удирдлага, ажилтнуудыг шалгаж байна. 

Одоогоор 20 орчим хохирогч 10 гаруй тэрбумын хохиролтой байгаа юм. Тус хэргийн талаархи дэлгэрэнгүй баримттай мэдээллийг цувралаар хүргэх болно. 






Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.88
    2025/08/14

    Монголын хуулийханы нэг төлөөлөл гэр бүл ийм байна. Шударга ерөнхийлөгчтэйсэн бол хуулийн ажилтан нараа шударга хуульчдаар солих бүрэн боломжтой. ХУУЛИЙНХАНЫ өмнө барьцаалагдсан ерөнхийлөгч юу ч хийж чадахгүй.

    Хариулах
  • 45.117.34.124
    2025/08/13

    үхээсэй муу новш

    Хариулах
  • 66.181.177.249
    2025/08/13

    iim buzriin ymnuudin ur huuheded n uul n irnedee

    Хариулах