Б.Батбаатар: Тусгай хамгаалалттай газрын хилийн цэс 1.5 хувиар нэмэгдлээ

Zuv.mn
2025/09/24

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа БОУАӨЯ-ны сайд Б.Батбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Сайд болсноосоо хойш салбарынхаа нөхцөл байдлыг судаллаа. Монголын байгаль орчны салбар хүнд өвчилсөн байсан. Салбарын ажилтан алба хаагчдын ажлын орчин нөхцөл доройтсон байсан. Наад зах нь УИХ-аас баталсан тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьж, УИХ хоригийг хүлээж авсан нь үүний том жишээ.

УИХ-аас 2019, 2020 онд тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлсэн тогтоолуудыг баталсан байсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар найман удаа ороод батлагдаагүй өнөөдрийг хүрсэн байсан.

Тэгвэл өнөөдөр эдгээр тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар баталллаа. Ингэснээр   Монгол Улс дахь Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэс 1.5 хувиар нэмэгдлээ” гэв.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна