Хотын дарга Х.Нямбаатар МАН-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгаланд мэндчилгээ дэвшүүлжээ

Zuv.mn
11 цаг 39 минутын өмнө

МАН-ын даргаар сонгогдсон УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Нийслэлийн МАН-ын дарга, хотын дарга Х.Нямбаатар мэндчилгээ илгээжээ. 

Мэндчилгээнд: 

Монгол Ардын Намын дарга
Д.Амарбаясгалан Танаа

Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдааны Төлөөлөгчдийн итгэл, дэмжлэгийг хүлээн Монгол Ардын Намын даргаар сонгогдсон Танд баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
Таныг намын байгууллагыг эрдэм шинжилгээ, бодлогын судалгаанд суурилсан мэргэжлийн институци болгох “Шинэ зууны Монгол Ардын Нам” шинэчлэлийн бодлогодоо тусгасан Төрийн бүтцийн шинэчлэл, хүн төвтэй хууль эрх зүйн орчин, татварын цогц реформ, нийгмийн даатгалын шинэчлэлийг бодитой ажил хэрэг болгохын зэрэгцээ Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Х.Нямбаатар



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.