Х.Нямбаатар: Өрсөлдөгчөө махны машин, хонгилоор оруулж, намнахын тулд шийдвэр гаргалаа гэж харагдаж байна

Zuv.mn
Өчигдөр 18 цаг 23 минут

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар МАН-ын даргын асуудал болон улстөрд өрнөж буй үйл явдалтай холбогдуулан дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Хуульзүйн сайдаар ажиллаж байсан хүний хувьд Ерөнхий сайд Г.Занданшатарын хийсэн мэдэгдэлд харамсаж байна. 

Хуульзүй, дотоод хэргийн сайд бол Монгол Улсын хууль зүйн бодлогыг тодорхойлох, аюулгүй байдлыг сахин хангах үүргийг Ерөнхий сайдын өмнө хуулиар хүлээдэг. Хууль зүйн сайд нь хэн нэгний жад, сэлэм, илд, бамбай болох учиргүй. Тэр дундаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог субъект биш. 

Улс төрийн өрсөлдөгчөө махны машин, хонгилоор оруулан намнахын тулд ийм шийдвэр гаргалаа гэж харагдаж байна шүү дээ. Бид Солийн Данзан, Жадамбын Баваасан нарыг МАН-ын III хуралдаанаас баривчлан Шар хаданд аваачин буудан хороосон аймшигт түүхийг мартах учиргүй. Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллага нь ажлаа хийх ёстой” гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.46
    21 цагийн өмнө

    Hi ysn ih sandarch bn bakteria

    Хариулах