Боловсролын сайд П.Наранбаяр багш нарын ажил хаялттай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Аравдугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд, Санийн сайдтай багш нар уулзалт хийсэн. Үүний үр дүнд цалин нэмэх асуудлыг дэмжсэн. Бид төсөвт 100 тэрбум төгрөг суулгасан байсан. Үүн дээр нэмэх нь Ерөнхий сайдын зүгээс нэгдүгээр сарын 1-нээс багш нарынхаа цалинг 1.850.000 төгрөг болгоно гэж хэлсэн. Энэ нь одоо байгаагаас 25 хувийн нэмэгдэлтэй гэсэн үг.
Хоёрдугаарт долоодугаар сарын 1-нээс төсвийн орлого нэмэгдвэл 2.5 сая төгрөг болгож, цаашдаа 3.5 сая төгрөг болгох гурван жилийн төлөвлөгөөтэй ажиллая гэдэг саналыг хэлсэн. Гэвч харамсалтай нь үйлдвэрчний эвлэлийн зүгээс шууд 3.5 сая төгрөг болгохыг шаардаж, маргааш нь яаманд ажил хаях тухай мэдэгдэл ирүүлсэн нь харамсалтай байна.
Энэ бол өнөөдөрийн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг огт харгалзаагүй. Ийм хүнд нөхцөл байдлыг далимдуулж улс төр хийж байна гэж харахаас өөр аргагүй байна. Иймээс үйлдвэрчний эвлэлийг энэхүү шаардлагаа дахин харж үзээч ээ гэж хэлмээр байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.151
Ажил хаялтад тултал нь явуулсан засгийн буруу. Юун 25% бэ!. Дахиад л гуйлагчин шиг нэмээч ээ гэсэн жагсаал хийх үү.
Хариулах103.229.121.26
Улс төржиж гэнэ үү. Энэ бол яам толгойлж бодлого тодорхойлох хэмжээний хүн биш юмаа. Зөвлөхүүд нь үнэхээр муу юм. Ядахнаа олигтойхон зөвлөхтэй ч болоосой.
Хариулах66.181.190.211
Дуракыг одоо яая даа.
Хариулах