О.Цогтгэрэл: ​Ерөнхий сайд болон УИХ-ын даргын асуудлыг цуг хэлэлцэх ёстой

Х.Есү
9 цаг 41 минутын өмнө

Ардчилсан намын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

АН-ын дарга О.Цогтгэрэл: "Ойрын өдрүүдэд ил гарч байгаа эрх баригчдын дотоод зөрчил тэмцлийн асуудлаар бүлэг байр сууриа ярилцлаа. Бид гурван асуудлаар байр сууриа нэгтгэлээ. 

Нэгдүгээрт Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын дарыг огцруулах асуудлыг хамтад нь хэлэлцэх ёстой гэдэг зарчмын байр суурь шаардлагыг тавьж байна. Энэ нь зөвхөн хоёр хүний асуудал биш. Хууль тогтоох байгууллага болон засаглах байгууллага хоорондын зөрчлийн асуудал болж хувирсан. Энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол төрөөс том улс орны асуудал болж хувирах нөхцөлд очиж байна. Иймээс энэ асуудлыг хамтад нь хэлэлцэх ёстой. 

Хоёрдугаарт асуудлыг хэлэлцээд нэгдсэн чуулганы санал хураалт хүртэл АН-ын бүлэг байр сууриа нэгтгэж олон нийтэд зарлахгүй. Бид тэр үед л нэгдсэн байр сууриа илэрхийлнэ. Энэ хүртэл гишүүд итгэл үнэмшлээрээ асуудалд хандаад явж болно. 

Гуравдугаарт, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж хуралдааныг даргалж явуулах ёстой гэсэн байр сууриа нэгтгэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна