Ц.Сандаг-Очир: Ерөнхий сайд алх тогшиж, хуралдаан хойшлуулсны дараа орж ирсэн

Х.Есү
9 цаг 29 минутын өмнө

Төрийн байгуулалтын байнгын хороон хуралдаан хойшилсон асуудлаар хуралдаан даргалагч Ц.Сандаг-Очироос зарим зүйлсийг тодрууллаа. 

Тэрбээр, " Ерөнхий сайд алх тогшиж, хуралдаан хойшлуулсны дараа орж ирсэн. О.Алтангэрэл, Н.Номтойбаяр, Б.Батбаатар гишүүн албан ёсоор гадаадад томилолттой явж байгаа юм байна. Б.Пүрэвдорж гишүүн өвчтэй байгаа юм байна. 

Бусад төрийн байгуулалтын байнгын хороо ажлын албаныханд албан ёсоор бүртгүүлсэн, хүндэтгэх шалтгаантай гишүүн байхгүй. Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийг ямар хүчээр авчрах биш дээ. Хуралдаа суух нь өөрийнх нь үүрэг ажил шүү дээ. 

Төрийн ажлыг ирцээрээ бойкотолж болохгүй" гэлээ. 





Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.117
    4 цагийн өмнө

    Гөлөг

    Хариулах
  • 66.181.190.211
    7 цагийн өмнө

    Ганхуяг аа. Амаа тат. Ажлаа сайн хий.

    Хариулах
  • 202.126.88.156
    8 цагийн өмнө

    Бараг л ИХ тарах байх өө дампуу төрөө гэж энэ л дээ

    Хариулах